С 666

С 666

С 666

С 666

Суурь ханаас хөндийрүүлсэн металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) хоер үе өнгөлгөө С 666. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 666 иж бүрдэл систем нь суурь ханаас хөндийрүүлсэн металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Мөн байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ хавтангаар өнгөлж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 666 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Нэг үе өнгөлгөөтэй харьцуулахад илүү бат бэх чанартай бөгөөд дуу чимээ тусгаарлалт сайн.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга сэргээн засварлах буюу шинэ барилга барих мөн дуу чимээ болон дулаан тусгаарлалтыг сайжруулах зорилгоор, ихэвчлэн суурь хананд бэхлэхэд хүндрэлтэй нөхцөлд хэрэглэнэ.

Дараах зорилгоор хэрэглэнэ:

  • Тоосго болон бетон даацын байгууламжуудыг өнгөлөх
  • Хучилтын тэгш биш байдлыг засах
  • Инженерын шугам сүлжээ далдлах.

Өнгөлгөөний гадаргуунд заслын ажил хийнэ, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын үйл явц нь дараах үе шаттай:

  • Металл каркасыг угсрах: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль тогтоох, босоо КНАУФ профиль угсрах
  • Инженерийн шугам сүлжээ тавих, дуу чимээ, дулаан тусгаарлагч үе хийх
  • Өнгөлгөөг каркасанд бэхлэх: өнгөлгөөг хана, таазанд хадах газар тусгаарлагч тууз нааж , КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан хадах, уулзвар заадас, шурупны толгой шавна. Олон үе өнгөлгөө бол үе болгоны заадсуудыг шавна.

Гадаргууг дараагийн заслын ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.

Зөвлөмж

Шаваас хийхийн өмнө КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфвллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна.

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигтгэж бэхжүүлнэ.

Чийглэг тасалгаанд (ванн, душ) өнгөлгөө болон шалны суурь, тусгаарлагч байгууламж хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлж гадаргууг нь ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 666 иж бүрдэл систем нь тодорхой барилгын ажил болох ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажил гарахгүй.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шаваас.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • С 666 суурь хананд металл каркасан дээр бэхлэгдсэн КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан бүхий нэг болон хоер үе өнгөлгөө нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломжийг олгоно.
  • Профилийн каркасыг шууд хананд бэхэлснээр тасалгааны ашигтай талбай багасхгүй.
  • Байгууламжийн завсарыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэснээр мөн ашигтай талбай хэмнэнэ.
  • Каркасын хөндий зайнд техникийн шугам сүлжээ тавих боломжтой болно.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 нэг үе өнгөлгөөний жин 34 кг орчим
Нэг үе өнгөлгөөний хамгийн дээд өндөр 4, 25 м* хүртэл

* профилийн төрөл хэмжээнээс хамаарна

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 2,0
2 КНАУФ-профиль ПН 50/40 (65/40, 75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профиль ПС 50/50 (65/50, 75/50, 100/50) урт, м 2,0
Шуруп MN 30 шир 6 (7)
46 Шуруп MN 45 шир 14 (15)
5 КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) шаваас кг 0,5 (0,75)
6 Арматурчлалын тууз урт, м 0,75 (1,1)
7 Дюбель К 6/35 шир 1,6
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1
10 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0*
11 Булангийн профиль шир *

* захиалагчийн хүсэлтээр
( ) ханын өндөр КНАУФ гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.


Буцах