С 635

С 635

С 635

С 635

Суурь ханаас хөндийрүүлж бэхэлсэн ган каркас бүхий нэг үе КНАУФ-Файерборд хавтантай өнгөлгөө.

КНАУФ С 625 иж бүрдэл систем нь суурь ханаас холдуулж бэхэлсэн ган каркас бүхий нэг үе КНАУФ-Файерборд блокон өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 635 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг тогтоосон байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, ханын өнгөлгөө, дүүжин таазанд хэрэглэнэ.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.


КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, ингэсэнээр аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл хангахад оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй үр дүнтэй тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал мөн.

Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандарт галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн илүү удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Бэх бат гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү шинжүүд нь КНАУФ-Файербордоор галд илүү их тэсвэрлэлттэй байгууламжуудыг барих боломжийг олгоно.


Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 өнгөлгөөний жин, кг/м2 ~ 16
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр, м 4,8 - 6,9*
Өнгөлгөөний хамгийн дээд зузаан (d), мм 87,5 - 100*

*Профилийн төрөл хэмжээнээс хамаарна

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
КНАУФ-Файерборд м2 1,0
КНАУФ-хавтангууд (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2
2 Босоо профиль ПС 50(75,100)/50 урт, м 2,0
3 Чиглүүлэх профиль ПН 50(75,100)/40 урт, м 0,7
4 Нягтруулах тууз шир 1,2
5 Профиль бэхлэгч дюбель шир 1,6
Шуруп TN 25 шир 14 (17)
Шуруп TN 35 шир
7 КНАУФ-профиль ПУ шир
8 КНАУФ-Файерборд хавтангйин шилэн арматурчлалын тууз урт, м 1,25
9 КНАУФ-Файерборд Шпахтель шаваас кг 0,05
10 КНАУФ-Фуген шаваас кг
11 Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөнгийн дулаан тусгаарлагч м2 1



Буцах