С 365

С 365

С 365

С 365

Давхар металл каркас С 365 бүхий КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангаар хийсэн  хоёр үе өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 365 нь давхар металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар (ГВЛ)  хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан ашиглан хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 365 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн  конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Каркасын тулгууруудыг уян хатан нягтруулах туузаар тусгаарласнаар хамар ханын дуу чимээ тусгаарлалт сайжирна.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

КНАУФ С 365 иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай:

  • Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хамар хана бүхий газруудад хэрэглэнэ.
  • Нүүлгэн шилжүүлэх гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон
  • Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 365 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.

Байгууламж нь бат бэх болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангадгаас гадна дуу чимээ тусгаарлалтын хамгийн өндөр үзүүлэлтүүдийг харуулдаг.


Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын байрлахх байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 365 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (хоер үе, заадасаа урьдчилж шавна)
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (хоер үе, заадасаа урьдчилж шавна)
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтануудын (ГВЛ) хоорондхи заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.


8-10 м-ээс дээшгүй хоорондын зай тутамд хамар ханын хэв гажилтын заадас мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.


Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газарт хамар хана нь халхлах байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

С 365 хос металл каркас бүхий гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангаар хийсэн  хоёр үе өнгөлгөөтэй хамар ханын талаархи илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг, татах мэдээлэлийн хуудас 811 болон мэдээлэлийн хуудас  С 36 -с харна уу.

  • Иж бүрдэл систем С 365-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөрүүлснээр нийт зардалын хэмжээг бууруулсан.
  •  Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжыг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 365 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх
  • Тасалгааны дулаан тусгаарлалт сайжирна.
  • Бусад хамар ханатай харьцуулахад дуу чимээ тусгаарлалтын өндөржүүлсэн үзүүлэлттэй.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан нь  илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • Галд тэсвэрлэлтийн өндөржүүлсэн үзүүлэлттэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 65 кг.
Хамар ханын дээд өндөр 6,5 м* хүртэл
Хамар ханын зузаан 155-255 мм *.
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 59 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 90

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 4,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 1,4
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 4,0
Винт MN 30 ш 13 [14]
46 Винт MN 45 ш 29 [30]
5 Шаваас КНАУФ-Фугенфюллер ГВ кг 1,0 [1,5]
6 Арматурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 3,0
8 Нягтруулах тууз урт, м 2,4+0,5
9 Хөрсжүүлэгч  КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах