С 116

С 116

С 116

С 116

Салаа (разнесенный) давхар металл каркас бүхий КНАУФ-хавтангаар хийсэн хоёр үе өнгөлгөөтэй хамар хана С 116. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 116 нь салаа (разнесенный) давхар металл каркас бүхий хоер талдаа тус бүр КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ)  хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар хана угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

КНАУФ- гипсэн хавтангаар (ГКЛ) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан (ГКЛ);
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд.

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:

Хоёр талаас нь хоер үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) өнгөлсөн, инженерийн шугам сүлжээний зориулалттай орон зай бүхий металл профил каркаснаас бүрдэнэ. Каркас нь периметрээр барилгын байгууламжинд бэхлэгдэх бөгөөд гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж бат бэх бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 116 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглээний хүрээ

С 116 хамар ханыг газар хөдлөлтийн идэвхитэй бүсийг оролцуулан бүх нутаг дэвсгэрт, гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон барихад зохимжтой.

Байгууламж нь бат бэх болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангахаас гадна ус, дулаан, бохир дамжуулах хоолой, тоног төхөөрөмжийн далд угсралт гүйцэтгэх боломжийг олгоно.

Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.

Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс сэмэрлэг тусгаарлагчийг суулгана.

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 116 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд босоо байрлалтай КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) шаардлагатай тоогоор нь өнгөлгөөний үеийг хийнэ. Заадсыг урьдчилж шавна.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд босоо байрлалтай КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ), шаардлагатай тоогоор нь өнгөлгөөний үеийг хийх. Заадсыг урьдчилж шавна.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын  (ГКЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Ажлыг ашиглалтын чийгшлийн горимд,  +15°С –с багагүй хэмд хийх.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангйин гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 116-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Гадаргууг  галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болгоно.
  • Дулаан, бохир дамжуулах хоолой, тоног төхөөрөмжийн далд угсралт гүйцэтгэх боломжийг олгоно.
  • Байгууламж нь илүү бат бэх шинж чанартай болно.
  • Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 116 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн хавтан нь  илүү дэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 50 кг.
Хамар ханын дээд өндөр 6,0 м* хүртэл
Хамар ханын зузаан 220 мм болон түүнээс их
Дуу чимээ тусгаарлах индекс, Rw 55 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 90

* Каркасын профилын төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
КНАУФ-хавтан (ГКЛВ, ГКЛ, ГКЛО) м2  4,1 
КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м  1,4 
КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м  4,0 
Шуруп TN 25  ш 18 
Шуруп TN 35  ш 29 
Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 1,4 
Арматурчлалын тууз урт, м  2,0 
Дюбел К 6/35  ш 3,0 
Нягтруулах тууз урт, м  2,4 
Хөрсжүүлэгч  КНАУФ-Тифенгрунд л 0,2 
10  Эрдэс хөвөн блок м2  1,0 
11  КНАУФ-профил ПУ  ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах