С 367

С 367

С 367

С 367

Дан металл каркас бүхий гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтан болон ган листээр хийсэн гурван үе өнгөлгөөтэй хамар хана С 367. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 367 нь металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар (ГВЛ)  хийсэн цайрдсан ган листэн жийрэг бүхий гурван үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтанг ашиглан хийж болно.


Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.


С 367 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Галд өндөр тэсвэртэйгээс гадна металл лист ашигласан учраас илүү бат бөх чанартай.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барих болон хулгай орохоос сэргийлэхэд хэрэглэнэ.


С 367 КНАУФ иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай:

  • Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хана шаардлагатай газруудад хэрэглэнэ.
  • Нүүлгэн шилжүүлэх гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон бол.
  • Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлага тавигдсан тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. 5.14 СНиП 21-01-97* заалтын шаардлагыг хангасан нөхцөлд С 367 хамар ханыг  галын эсрэг хаалт болгон ашиглаж болно.


Аливаа нэг байгууламжийн системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхрын тоо, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй С 367-г ашиглаж болно.


Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).


Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 367 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхмаар, фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

8-10 м-ээс дээшгүй хоорондын зай тутамд хамар ханын хэв гажилтын заадас мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

  • Иж бүрдэл систем С 362-г хэрэглэснээр  тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын  галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  •  Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 367 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтан  нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • С361 бүтэц  материал бага зардаг, эдийн засгийн хувьд хамгийн боломжтой.
  • Гал тэсвэрлэлт болон дуу чимээ тусгаарлалтын өндөржүүлсэн үзүүлэлттэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 103 кг.
Хамар ханын дээд өндөр 9 м* хүртэл
Хамар ханын зузаан 177 мм хүртэл
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 54 дБ.
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 150.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхмаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 6,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 50/50 (65/50, 75/50, 100/50) урт, м 4,0
Винт MN 30 ш 17
46 Винт MN 45 ш 23
Винт MN 55 ш 38
5 Цайрдсан ган м2 4
6 Шаваас  КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 1,4 [2,0]
7 Арматурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
8 Дюбел К 6/35 ш 0,7
9 Нягтруулах тууз урт, м 1,2
10 Хөрсжүүлэгч  КНАУФ-Тифенгрунд л 0,2
11 Эрдэс хөвөн блок м2 1,0
12 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах