С 626

С 685

С 685

С 685

Ханаас хөдийрүүлж бэхэлсэн металл каркас бүхий Аквапанель® цементэн дотор хавтангийн нэг үе өнгөлгөө С 683. КНАУФ иж бүрэн систем.

КНАУФ С 685 иж бүрдэл систем нь ханаас хөндийрүүлж бэхэлсэн металл каркас бүхий Аквапанель® цементэн дотор хавтангийн нэг үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 685 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ

Сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд төрөл бүрийн чийглэг өндөртэй тасалгаанд даацын байгууламж өнгөлөх, тасалгааны чийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

Дараах тасалгаанд хэрэглэвэл зохимжтой:

  • Хувийн болон нийтийн секторуудад бассейны эргэн тойронд
  • Гал тогооны өрөө болон өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийгддэг газруудад
  • Душ
  • Угаалгын өрөө
  • Хувцас угаалгын газар
  • Гараж, хонгил г.м.

Өнгөлгөөний гадаргуунд заслын ажил хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийнэ
  • Өнгөлгөөний каркас С 685-ын угсрах
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, жин ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх
  • Аквапанель® цементэн дотор хавтанг бэхлэх
  • Булангийн профиль (ПУ 31/31) тогтоох, шавах
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоелын шавардлагын өмнө хөрсжүүлэх
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьж гоелын шавардлага хийх.
  • С 685 иж бүрдэл системийг хэрэглэснээр чийглэг тасалгаанд тодорхой барилгын ажил болох дүүжин тааз хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Чийгний нөлөөлөлд тэсвэртэй, эвдэрч үүрэхгүй.
  • Бэлэн гадаргууны дээд зэргийн чанар.
  • Гал тэсвэрлэх өндөр чадвартай.
  • Хөдөлмөр зөрцуулалт ихтэй өнгөлгөөний ажил гарахгүй.
  • Хуурай аргаар барих технологи ашигласнаар хатаах хугацаа хэмнэнэ.
  • Тусгай багаж хэрэглэх шаардлагагүй.
  • Барилгын ажлын зардал багасна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин м2 20 кг орчим
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр 4,5 м * орчим

* профилийн төрөл хэмжээнээс хамаарна

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор м2 1,0
2 КНАУФ-профиль ПН 75/40 (100/40) урт, м 0,7 (1,1)
3 КНАУФ-профиль ПС 75/50 (100/50) урт, м 2,0
4 Шуруп SN 25 шир 15
5 Заадасны цавуу мл 50
6 Дюбель К 6/35 шир 1,6
7 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0


Буцах