С 386.1

С 386.1

С 386.1

С 386.1

Салаа (разнесенный) давхар каркас С 386.1 бүхий АКВАПАНЕЛЬ® хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 386.1 нь инженерийн шугам сүлжээний зориулалттай орон зайтай давхар металл каркас бүхий хоер талдаа тус бүр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор  хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар хана хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.


Ус чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.


Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.


С 386.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай тасалгаан дотор тусгаарлах байгууламж барихад хэрэглэнэ. Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын өндөр шаардлага тавигдаагүй, өндөр бус барилганд хэрэглэхэд тохиромжтой.


Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.


Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
  • Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
  • Шүршүүр;
  • Угаалга;
  • Угаалга, индүүдлэгийн газарт.
  • Гараж, подвал гэх мэтчилэн.

Байгууламж нь бат бэхийн өндөр чанар болон гал тэсвэрлэлтээс гадна ус, дулаан, бохирын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг далдлах боломжийг олгоно.


Будах, плита наах зэрэг өнгөлгөө хийхэд тохиромжтой.


Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар хананы төслийн дагуух байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 386.1 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг тогтоож бэхлэх.
  • Шал тавьсаны дараа гадаргууд гоелын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.
  • С 386.1 салаа (разнесенный) давхар металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн  нэг үе өнгөлгөөтэй хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит альтернатив боломж бөгөөд дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Галын аюулгүй байдал техникийн өндөр үзүүлэлтэй.
  • Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
  • Гадаргууг боловсруулахад хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
  • Хуурай барилгын аргыг хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагүй болсон.
  • Тусгай багаж шаардагдахгүй.
  • Барилгын ажлын зардлыг бууруулсан.
  • Иж бүрдэл систем С 386.1 хэрэглэснээр тодорхой ажил болох өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 38 кг.
Хамар ханын дээд өндөр 5,5 м хүртэл, Каркасын профилийн хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.
Хамар ханын зузаан 200 мм ба түүнээс их
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 56 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 45.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан урт, м 4,1
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 1,4
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 4,0
4 Шуруп TN 25 ш 35
5 Заадасны цавуу мл 100
6 Дюбел К 6/35 ш 3,0
7 Нягтруулах тууз урт, м 2,4
8 Эрдэс хөвөн блок м2 1,0


Буцах