ГЭР БҮЛИЙН ҮЙЛДВЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙН ГЭР БҮЛ БОЛСОН ТҮҮХ

Уулын инженерууд ах дүү Альфонс ба Карл Кнауф ХХ зууны 30-аад оны эхээр гипсыг биширдэг байжээ. Тэд гипсээр барилгын ажлыг илүү хурдан, чанартай бөгөөд хэмнэлттэй болгох материал бүтээхийг мөрөөдөж байв. 1932 онд тэд компани байгуулж Шенген дахь гипснийн уурхай ашиглах эрх авсан бөгөөд Мозель дахь Перль хотод барилгын хуурай хольцын анхныхаа үйлдвэрийг байгуулжээ.

ФИЛОСОФИ

Инновацийн байнгын эрэлт ба тэргүүлэгч технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх бэлэн байдал нь КНАУФ-ын бизнес, үйл ажиллагааны стратегийг тодорхойлдог. КНАУФ нь барилга болон заслын технологийг боловсронгуй, илүү үр өгөөжтэй болгохын төлөө үргэлж ажилладаг.
“КНАУФ” бол маш нарийн бодож боловсруулсан, барилгын ажилд төгс зохицдог цогц шийдлүүд юм. Тэдгээрийн онцлог шинжүүд: инновацлаг, эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй, найдвартай, гоемсог дизайнтай.
“Түншлэл” нь КНАУФ-ын үйлчлүүлэгч нартай харьцах харьцааг тодорхойлдог. КНАУФ өөрийн зах зээлийг мэддэг төдийгүй өөрийн түншүүдийн зах зээлийг мэддэг. Стратеги, технологи гээд бүгдийг түншүүдтэйгээ харилцан ярилцах явцад тодорхойлно. КНАУФ-ын хувьд хамгийн чухал нь зах зээлийн түншүүдтэй үүсгэсэн нягт хувийн харьцаа юм.

МАНАЙ ТҮҮХ

Анх байгалийн гипс боловсруулдаг байсан КНАУФ үйлдвэр нь яваандаа хуурай хйиц, тусгаарлалт болон барилгын засал чимэглэл хуурай хольцын салбарт шийдлүүдийг санал болгодог компаниудын групп болж хувирсан. Энэхүү жагсаалт нь төгсгөлгүй юм.

ЧАНАР БА ХАРИУЦЛАГА

КНАУФ байгаль орчинд ээлтэй ханддаг ба үүгээр манай үйл ажиллагаа тодорхойлогддог.

ТАНД ЗОРИУЛАВ

КНАУФ-ын оролцоо хүмүүст сайн сайхныг төрүүлдэг, бэхжүүлдэг.

ҮНЭТ ЗҮЙЛСҮҮД

“Хүнлэг”, “түншлэл”, “үйл хэрэгт үнэнч”, “ажил хэрэгч сэтгэлзүй”
Өөрийгөө олон улсын КНАУФ гэр бүлд хамааруулдаг хэн бүхэн эдгээр үнэт зүйлсэд итгэдэг. Амжилтад хүрэхийг эрмэлздэг хүн бүр эдгээр үнэт зүйлсэд итгэдэгт бид эргэлзэхгүй байна.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн хариуцлага нь дэлхийн аль ч нутаг дэвсгэрийн тухай яригдсан КНАУФ-ын хувьд үйл ажиллагааны салашгүй тодорхойлолт юм. Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хатуу стандартыг мөрдөх, ажилтнуудыг халамжлах, ахмадудад туслах, КНАУФ байрлаж буй орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь тус ойлголтын нийтлэг бүрэлдэхүүн хэсгүүд мөн.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

...
KNAUF YouTube

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй
...
KNAUF FACEBOOK

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй