КНАУФ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ
КНАУФ Зүүн Европ ба СНГ групп нь байгуулагдсанаас хойш үйл ажиллагааны үр ашигт маш их анхаарлаа хандуулдаг: үйл ажиллагааг зөв зохион байгуулсан нөхцөлд боломжийн үнээр, зохих чанарын бүтээгдэхүүн зах зээлд баталгаатай нийлүүлнэ. Зах зээл дээрх эрчимтэй өөрчлөлтүүд нь компанийн үйл ажиллагааг бүхий л хүрээнд байнга сайжруулах шаардлагыг тавьдаг: түүхий эд, материал нийлүүлэгчийг сонгохоос эхлээд хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулах улмаар цогц шинжилгээ хийж системийг боловсронгуй болгох хүртэл.
Менежментийн чанарын системийг байнга сайжруулах үндэс болох дотоод болон гадна аудитын үр дүн, аудитын хүрээнд системийн үйл ажиллагааны үр дүнг хянах.
КНАУФ Восток группын олон үйлдвэрүүд ISO 9001 стандартын дагуу арав гаруй жил сертификатчлагдсан бөгөөд орчин цагт бүх үйлдвэрүүдийг нэг бүхэл болгож нэгтгэж сертификатчлах бэлтгэл ажил явагдаж байгаа. Үүгээр бизнесийн тунгалаг, үйлдвэрлэлд оновчтой бизнес-үйл ажиллагаа хангадаг.
ЧАНАРЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ
Энэ нь компанийн үйл ажиллагааны хамгийн чухал төрөл бөгөөд чанарын менежментийн өөрийн систем байгуулах явцад баримтлах зарчмуудыг харуулах чанарын менежментийн системийн үндсэн баримтуудын нэг юм.
- Бидний тухай