Эхлээд санаа төрсөн. Уулын инженерууд ах дүү Альфонс ба Карл Кнауф ХХ зууны 30-аад оны эхээр гипсийг биширдэг байжээ. Тэд энэ байгалийн өвөрмөц бүтээлийг өөрчлөн барилгын ажлыг хурдан, чанартай бөгөөд хэмнэлттэй болгохыг мөрөөддөг байжээ. Өөрийн энэ санаагаа эдийн засгийн хямралын үеээр 1932 онд “Райнише Гипсиндустри унд Бергверксунтернемен” фирмийг байгуулснаар хэрэгжүүлж эхэлсэн.
Эх орондоо Шенген дахь гипсний уурхай ашиглах эрх авсан бөгөөд Мозель дахь Перль хотод гипсэнд суурилсан хуурай барилгын хольцны анхны үйлдвэр байгуулсан. Эдгээр үйлдвэрүүд өнөөдөр дэлхийд алдартай КНАУФ группын анхны үйлдвэрүүд байсан. Холбооны Герман Улс байгуулагдсан 1949 онд КНАУФ компани өөрийн түүхээ дахин эхлүүлсэн. Өнөөдөр фирмийн төв офис байрлах Хойд Бавари мужийн Ипхофен хотод эхлээд барилгын гипсэн хольцны үйлдвэр, 1958 онд гипсэн хавтангийн анхны үйлдвэр байгуулагдсан.
Германы “эдийн засгийн гайхамшгийн” жилүүдэд компанийн эрчимтэй хөгжил өрнөсөн. Үр дүнд нь жижиг фирм дэлхий даяар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн гэр бүл болж хувирсан
Гэвч КНАУФ өнөөдөр ч гэр бүлийн үйлдвэрийн сонгодог жишээнд тооцогддог тийм ч учраас маш амжилттай байгаа.
Компанийн анхны бүтээгдэхүүн шавардлагын хольц байсан. КНАУФ фирм ХХ зууны 60-аад оны дунд үед анхны шавардлагын машин (МП 75) болон тусгай шавардлагын машины хамт үйлдвэрлэсэн. Түүнтэй нэгэн зэрэг ангидрид дээр суурилсан шалны шингэн тэгшилгээний үйлдвэрлэлийг эхлүүлсэн.
1958 онд анхны гипсэн хавтангийн үйлдвэр байгуулагдсанаар КНАУФ фирмийн түүхэнд шинэ үе шат эхэлсэн. Компанийн стратеги нь хавтан үйлдвэрлэх, борлуулах төдийгүй дагалдах бүтээгдэхүүнүүдийн бүхий л нэр төрөл ө.х. хуурай барилгын бэлэн шийдлүүдийг санал болгоход чиглэсэн байв. Ханын болон тааз угсралтын тусгай багаж, метал профиль зэрэг бүтээгдэхүүн нэмэгдэж нэр төрөл өргөжсөн.
1970 онд КНАУФ компани “Дойче Перлите ГмбХ” (Дортмунд) фирмийн хувьцааны багц худалдаж авсанаар анх удаа гипсээс өөр түүхий эдээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийсэн. Дараа нь шохой болон цементэд суурилсан барилгын хольц, барилгын хими, “Аквапанель” цементэн хавтан үйлдвэрлэж эхэлсэн.
Францад КНАУФ групп баглаа боодлын пенополистирол бүхий бэлэн элементүүд, мөн автомашин болон электрон үйлдвэрлэлийн цутгамал эд анги үйлдвэрлэдэг.
Үйл ажиллагааг төрөлжүүлсэн ч хуурай гипсэн хольц, хуурай барилгын систем үйлдвэрлэл удаан хугацаанд зонхилох байр суурь эзэлдэг хэвээр байсан. Он жилүүд өнгөрч компанийн бизнесийн бас нэг тулгуур нь хурдацтай өргөжиж буй тусгаарлах материалын үйлдвэрлэл болсон. Тус үйл явцын эхлэлийг 1978 онд Шелбивилл (США) дахь шилэн сэмэрдэс тусгаарлах материалын үйлдвэр худалдаж авсанаар тавьсан.

1970 оноос эхлэн доктор Альфонс Кнауф, доктор Франц Виршинг нар ЗХУ-ын зарим эрдэмтэд болон хүрээлэнгүүдтэй шинжлэх ухааны туршлага тогтмол солилцох үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байжээ. Эдгээр харилцааны үр дүнд 70-аад оны сүүлчээр Москвад “КНАУФ Инжиниринг” компанийн төлөөлөгчийн газар нээгдсэн.
Эдийн засгийн өөрчлөн байгуулалт эхэлж, төрийн тогтолцоо солигдсоноор ОХУ-ын гипсэн үйлдвэрлэлд оролцох боломж КНАУФ фирмийн сонирхолыг татах болсон. Фирмийн төлөөлөгчид зарим үйлдвэрээр зочилж анхны хэлэлцээрт оролцсон. Үр дүн хангалтгүй байжээ: ихэнх үйлдвэрүүдийн байдал муу, сэлбэг хэрэгсэл худалдаж авах боломжгүй, техникийн үйлчилгээ удаан хугацаанд хийгдээгүй, нэр төрөл болон чанар цаг хугацааны шаардлагад огтхон нийцдэггүй учир үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь хэнд ч хэрэггүй.
Дээр дурдсан бүгдийг үл харгалзан, хэдий эрсдэлтэй ч КНАУФ фирмйн удирдлага ОХУ-д үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрлэх хүчин зүйл нь оросын зах зээлийн асар их потенциал байв.
Олон оронд өөрийн үйлдвэрийн хөгжилд хөрөнгө оруулалт хийснээр КНАУФ фирм боломжийн үнээр өндөр чанарын бүтээгдэхүүнээр зэх зээлийг хангаж “үйлчлүүлэгчид ойр байх” өөрийн зарчмыг хэрэгжүүлдэг. Компанийн үйл ажиллагааны философи нь дотоод үйлдвэр дээр, түүхий эд, дотоод ажиллах хүчийг оролцуулан үйлдвэрлэсэн инновацлаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материалыг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрүүдийг орчин үеийн үйлдвэрлэгчдийн түвшинд хүргэх, орчин үеийн маркетингийн бүтцийг байгуулах эрмэлзлэлээр илэрхийлэгдэнэ.
ОХУ-ын дараа КНАУФ фирм украины зах зээлд гарсан. КНАУФ фирм Казахстаны барилгын салбарт орох шийдвэр 2001 онд гаргасан. Тухайн үед компани зах зээлийн реформыг тууштай хэрэгжүүлж тогтвортой хөгжиж байгаа улс орны ирээдүйд итгэсэн. Тийм ч учраас Бүгд Найрамдах Казахстан Улсын олон улсын нийгэмлэгийн хүрээнд өргөжиж буй ач холбогдол, эдийн засгийн өсөлтийг харгалзан Алматы хотын ойролцоо орон нутгийн зах зээлийг өндөр чанарын барилгын материалаар хангах орчин үеийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан.
Өнөөдөр КНАУФ дотоодын ажиллах хүчний оролцоотой, дотоодын түүхий эдээр өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ОХУ, Украин, Казахстан улс дахь германы хамгийн том хөрөнгө оруулагч юм. ОХУ-ын үйлдвэрүүдээс гадна КНАУФ Зүүн Европ ба СНГ группын бүрэлдэхүүнд Украин, Казахстан, Узбекистан, Гүрж, Азербайджан дахь үйлдвэрүүд багтдаг; мөн бүрэлдэхүүнд нь Армени, Белорусс, Киргиз, Монгол, Таджикистан, Туркменистан дахь борлуулалтын байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

- Бидний тухай