КНАУФ гэдэг нь овогийн нэр. Мөн түүний зэрэгцээ дэлхийд алдартай барилгын материал, системүүдийн үйлдвэрлэгч компанийн нэр. Ирээдүйрүү зоригтой харах, цаг үеийн хэрэгцээтэй хөл нийлүүлэн алхах, тэргүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдэд ихээхэн анхаарал хандуулах, шийдвэр гаргах хялбар явц, ажилтнууд өөрийн зорилго зорилтод бүтээлчээр хандах зэрэг нь КНАУФ-ын онцлох шинжүүд юм.

Анх байгалийн гипс боловсруулдаг байсан КНАУФ үйлдвэр нь яваандаа хуурай хйиц, тусгаарлалт болон барилгын засал чимэглэл хуурай хольцын салбарт шийдлүүдийг санал болгодог компаниудын групп болж хувирсан. Энэхүү жагсаалт нь төгсгөлгүй юм.

Үйлчлүүлэгч нарт ойр, урт хугацаанд хамтарч ажиллах эрмэлзэл, үйлчлүүлэгч болгоны онцлогт тохирсон хандлага, шилдэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, дээд зэргийн чанартай дагалдах материал болон системүүд нь КНАУФ фирмийн сонгосон зах зээлд хүрэх зам. 

Эдгээр санааг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хөгжлийн шинэ шат болгонд хамгийн орчин үеийн технологи шаардлагатай бөгөөд тэдгээрийг байнга боловсронгуй болгох хэрэгтэй.

Бидний ирээдүй нь авьяаслаг, өөрийн хөдөлмөрийн үр дүнг сонирхсон ажилтнуудын гарт байна. Үүнд гэр бүлийн үйлдвэрийн дотоод соел өөрийн хувь нэмэрээ оруулдаг: бид бие биенээсээ сурдаг, бие биенээ дэмждэг, мэдлэгээ хуваалцдаг, шинэ оролцогчдыг сургадаг, өвөрмөц шийдэл олж богино бөгөөд товч замаар явдаг. Энэ бүгд нь КНАУФ компанийн дотоод соёлын ойлголтууд юм.

Үндэстэн дамнасан үйл ажиллагаа нь КНАУФ-ын хувьд аль эртний бодит амьдрал болсон. Фирмийн үйлдвэр байгуулагдсан газар бүр хэмнэлттэй бүтээн байгуулалтын боломж бий болдог.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

...
KNAUF YouTube

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй
...
KNAUF FACEBOOK

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй