КНАУФ компани нь өөрийн барилгын хольц, хавтан материалыг ашиглан төрөл бүрийн төгсгөлийн өнгөлгөөний суурь гадаргууг бэлтгэх чанарын түвшинг ангилах тусгай тооцоолуур боловсруулсан.
Хүлээлтийг хангаж, удаан хугацаанд ашиглахыг хүсвэл төгсгөлийн өнгөлгөөнд зөв бөгөөд тохирох суурийг сонгох шаардлагатай. Төгсгөлийн өнгөлгөөний төрөл болгоноос хамааран цаашид хийгдэх сууринд тусгай шаардлага тавигдана.
КНАУФ материалуудын тусламжтайгаар байгуулсан суурь нь одоогоор үйлчилж буй ОХУ-ын барилгын нормуудын шаардлагуудыг бүрэн хангадаг. Мөн түүнчлэн дүрмийн багц СП 71.13330.2017 (одоогоор мөрдөгдөх хувилбар СНиП 3.04.01-87) “Тусгаарлах ба өнгөлгөөний бүрэлт”. Гэвч төгсгөлийн материалын суурийг бэлтгэх явцад барилгын ажлын оролцогч талуудын хооронд үл ойлголцол үүсэх явдал (захиалагч, ажил гүйцэтгэгч, дизайнер г.м.) олон тохиолддог.
“Тэгш”, “гөлгөр”, “будагны суурь”, “плитаны суурь”, “обойны суурь” зэрэг ойлголтууд нь субъектив бөгөөд хүн болгон өөр өөрийнхөөр ойлгодог. Тийм ч учраас КНАУФ компани нь Герман улсад боловсруулж ОХУ-ын барилгын нормуудтай нийцүүлсэн гадаргууг бэлтгэх, чанарыг үнэлэх “Q1 – Q4” («Q» – товч герман үг Qualität, чанар). системийг санал болгож байгаа.
Тус систем нь гадаргууг бэлтгэсэн түвшинг түүний зориулалтыг харгалзан гарцаагүй тодорхойлох боломжийг олгоно. Нэг талаас энэ нь үе шат болгоныг хянах боломжийг олгодог ажлын өвөрмөц журам нөгөө талаас гадаргууны чанарын үнэлгээ хийх объектив шалгуур юм. Улмаар тодорхой төгсгөлийн өнгөлгөөний суурь гадаргууг бэлтгэх явцад дизайнер, барилгачин, захиалагч нар харилцан ойлголцох бүрэн боломжтой.
КНАУФ компанийн санал болгож буй “Систем Q1-Q4” нь гадаргууны өнгөлгөөний чанарыг хэд хэдэн түвшинд хуваадаг – хамгийн доод Q1-ээс дээд премиум-ангилал Q2 хүртэл. Тус ангилал нь хуурай барилгын системд төдийгүй мөн шавардлагад суурилсан системд зориулан боловсруулсан.
ГАДАРГУУНЫ ЧАНАР
Q1 гадаргууны чанар
Төгсгөлийн гадаргууны хувилбарууд, керамик плита, 2 мм дээш ширхэгтэй гоелын шавардлага, цавуутай гоелын элементүүдтэй өнгөлгөө
ДэлгэрэнгүйQ2 гадаргууны чанар
Q2 ГАДАРГУУНЫ ЧАНАР Q2 хавтан материалан суурьтай гадаргууны чанар Шавардлагын суурин дээр Q2 гадаргууны чанар
ДэлгэрэнгүйQ3 гадаргууны чанар
Q3 ГАДАРГУУНЫ ЧАНАР Q хавтан материалан суурьтай гадаргууны чанар Q3 шавардлагад суурилсан гадаргууны чанар Q
ДэлгэрэнгүйQ4 гадаргууны чанар
Q4 ГАДАРГУУНЫ ЧАНАР Хавтан материалуудад суурилсан гадаргууны чанар Q4 Q3 шавардлагад суурилсан гадаргууны чанар Хавтан
ДэлгэрэнгүйГАДАРГУУГИЙН ЧАНАРЫН ТҮВШИН
Q1 ГАДАРГУУНЫ ЧАНАР
Төгсгөлийн гадаргууны хувилбарууд
- Керамик плита
- 2 мм дээш ширхэгтэй гоелын шавардлага
- Цавуутай гоелын элементүүдтэй өнгөлгөө
Q2 ГАДАРГУУНЫ ЧАНАР
Төгсгөлийн өнгөлгөөний хувилбарууд
- Хээтэй обой – шилэн обой
- Шингэн обой
- Хүнд винил обой
- Текстурт/хээтэй будаг
- 1 мм дээш ширхэгтэй гоелын шавардлага
Q3 ГАДАРГУУНЫ ЧАНАР
Төгсгөлийн өнгөлгөөний хувилбарууд
- Матт будаг
- Нимгэн обой
- 1 мм доош ширхэгтэй гоелын шавардлага
Q4 ГАДАРГУУНЫ ЧАНАР
Төгсгөлийн өнгөлгөөний хувилбарууд
- Металжуулсан обой
- Хагас гялтгар будаг
- Венеци шавардлага
- Лак/перламутр бүрэлт
- Тусгай шийдлүүд