КНАУФ-Акустик хавтан нь төрөл бүрийн хэлбэртэй тайрсан ирмэг бүхий перфорацитай, ар талд нь шаардлагатай дизайнаас хамааран цагаан эсвэл хар өнгийн дуу чимээ шингээх нэхмэл бус үе наалттай том оврын дуу чимээ тусгаарлах хавтан юм.
Тасалгааны акустик шинж чанарыг сайжруулах, гоёл чимэглэлийн зориулалтаар дүүжин таазны байгууламж, хана, хамар ханын өнгөлгөөнд ашиглана. Энэ нь дүнгэнэх чимээг намдаах, цуурайтахгүй мөн авиа тод сонсогдох боломжийг сайжруулна.
КНАУФ-Акустик бүхий дүүжин таазны угсралтыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэнэ:
- КНАУФ-профиль бүхий дүүжин таазны каркасын угсралт;
- КНАУФ-Акустик том оврын дуу чимээ шингээх хавтангийн угсралт.
БАГЦ БҮТЭЭГДЭХҮҮН
КНАУФ-АКУСТИК ДУУ ЧИМЭЭ ШИНГЭЭХ ХАВТАН
Перфорацитай КНАУФ-Акустик хавтан нь тасалгаан дооторх дуу чимээний түвшинг бууруулна.
КНАУФ-РОТБАНД ФИНИШ
Полимер нэмэлт орц бүхий гипсэн суурьтай хуурай хольц.
КНАУФ-УНИФЛОТ
Полимер нэмэлт орц бүхий сайн чанарын бат бөх гипсэн суурьтай шаваасны хуурай хольц.
КНАУФ- ТААЗНЫ МЕТАЛЛ ПРОФИЛЬ (ПП)
КНАУФ- таазны металл профиль (ПП) нь нимгэн ган туузыг орчин үеийн төхөөрөмжөөр хүйтэн цувих аргаар үйлдвэрлэдэг урт элемент болно.
КНАУФ- ТААЗНЫ ЧИГЛҮҮЛЭГЧ МЕТАЛЛ ПРОФИЛЬ (ПН)
КНАУФ- таазны чиглүүлэгч металл профиль (ПН) нь нимгэн ган туузыг орчин үеийн төхөөрөмжөөр, хүйтэн цувих аргаар үйлдвэрлэдэг урт элемент болно.
ХАНА ТААЗНЫ БЭХЭЛГЭЭ
Угсарсан байдалд 120мм урттай, зузаан 0,9мм, уутанд 100 ширхэгээр савлагдсан, бэхэлгээг тооцоолсон даац 40 кг
С ТӨМРИЙН ЗАЛГАА ХОЛБООС
Таазны профилийн холболтонд (сунгах) орно
Зузаан 0,5мм, уутанд 100 ширхэгээр савлагдсан
КНАУФ-ДИХТУНГСБАНД НЯГТРУУЛАХ ТУУЗ
Өөрөө наалдах бичил сүвэрхэг полимер тууз
ТЭЛЭГЧ ХАДААС
Тэлэгч шаантаг бүхий металл хадаас.
ДАВУУ ТАЛУУД
Өрөөн доторх акустик тав тухтай байдал
Хувьсах дизайны сонголтууд
Байгаль орчинд ээлтэй материал
Үйлчилгээний урт хугацаа
- Тусгай шийдлүүд