"КНАУФ Улаанбаатар" сургалтын төв нь 2022 оны 4-р сард Олон Улсын КНАУФ групп, Германы Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны DeveloPPP хөтөлбөрийн хүрээнд Германий Хөрөнгө оруулалт, Хөгжлийн компани DEG-ийн оролцоотойгоор байгуулагдсан. 

      Сургалтын Төвийн зорилго нь:

КНАУФ группын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслэлүүдээр технологийн дагуу ажлын өндөр бүтээмжтэй, хөдөлмөр зарцуулалт, материал хэмнэсэн, бат бөх, хөнгөн, хурдтай барилга угсралт хийх талаар барилгын инженер техникийн ажилчид, архитектор, даамал, бусад мэргэжлийн ажилчидад онолын мэдлэг олгож, гэрчилгээжүүлэх явдал юм.

     Сургалтын хөтөлбөрийг ОХУ-ын Москва мужийн Красногорск хотод төвтэй 30 жилийн арвин туршлагатай "КНАУФ Академи"-д боловсруулж баталгаажуулдаг.

Тус Академи нь 1993 онд Олон улсын КНАУФ групп ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үеэс байгуулагдсан бөгөөд одоо Зүүн Европын орнууд, Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн 10 гаруй орон Монгол Улс  ороод нийт 30 гаруй орныг хамран сургалт явуулж байна. 

  

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

...
KNAUF YouTube

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй
...
KNAUF FACEBOOK

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй