КНАУФ ДАХЬ КОМПЛАЕНС

Комплаенс - байгууллагын комплаенс эрсдэлтэй (хууль тогтоомж, нормчлолын бичиг баримт, хяналтын байгууллагуудын дүрэм стандарт, салбарын нийгэмлэгүүд, хяналтын байгууллагууд, ес зүйн дүрэм г.м. нийцэхгүй, шаардлагыг хангахгүй) холбоотой хянах системийн хэсэг.

КНАУФ СНГ групп дахь комплаенс хүрээнд болзошгүй зөрчлийн тухай захидал хүлээн авах, хянах халуун шугам нээсэн.

8 800 250 19 60 утсаар ба compliance@knauf.ru электрон шуудангаар

Комплаенс системийн элемент болох КНАУФ ес зүйн дүрэм нь КНАУФ үйлдвэрүүдийн группын ажилтнууд дагаж мөрдөх естой ес зүйн үндсэн зарчмуудыг тогтоодог үндсэн бичиг баримт юм.

КНАУФ ес зүйн дүрмийн үндсэн зарчмуудын нэг нь ажилтнууд өөрийн үүргээ ухамсартай бөгөөд чадварлаг гүйцэтгэх, компанийн дотор төдийгүй үйлчлүүлэгч, төрийн албан хаагч болон бусад гуравдагч этгээдүүдтэй харьцах харьцааг КНАУФ группын үйлдвэрийн ажилтнуудын ес зүйгүй төсөөлөх боломжгүй, шударга бөгөөд хуулийг сахин биелүүлж бизнес эрхлэх явдал юм.

Компанийн удирдлага КНАУФ ес зүйн дүрмийг дагаж мөрдөх эрмэлзэлтэй ажилтнуудын үйл ажиллагааг дэмжиж урамшуулдаг.

КНАУФ СНГ групп дахь комплаенс хүрээнд КНАУФ группийн ажилтнууд болон бусад этгээдүүдийн болзошгүй зөрчлийн тухай мэдээлэл хүлээн авах, боловсруулах "Халуун шугам" ажил зохион байгуулсан.

"Халуун шугамын" ажлын тухай мэдээлэл Интернэт сүлжээнд www.knauf.ru сайт болон бусад нээлттэй эх үүсвэрт байршуулсан.

"Халуун шугамын" мэдээлэл хүлээн авах:

  • 8 800 250 19 60 утсаар 24 цаг автомат горимд (зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт үнэгүй шугам);
  • compliance@knauf.ru электрон шуудангийн хаягаар захидал илгээх (КНАУФ СНГ группын үйл ажиллагаа явуулж буй бүх улсууд).

Ирж буй мэдээлэл автомат хариулагчтай телефон аппарат хүлээн авна. Автомат хариулагч дахь текст: "Та КНАУФ СНГ группын "Халуун шугамд" холбогдлоо. Хүссэн мэдээлэл болон хариу илгээж болох холбогдох мэдээллийг дуут дохио дуугарсаны дараа хэлнэ үү. Мэдээллийн нууцыг чандлан хамгаална. Автомат хариулагчийн горимд нэг мэдээлэл хүлээж авах хугацаа 5 минутаас дээшгүй."

КНАУФ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Найдвартай байдал, итгэл үнэмшил, шударга ес нь манай бизнесийн амжилтын чухал элементүүд мөн. Бидний бизнес үйл ажиллагаа явуулж байдаг улс орнуудын хууль болон нормативт актуудыг чанд сахиж мөрдөх нь ойлгомжтой асуудал.

 

АВИЛГАЛЫН ЭСРЭГ

КНАУФ СНГ группын үйлдвэрүүд дээр авилгалын эсрэг бодлого боловсруулж нэвтрүүлсэн.

Эрх зүйн норм, КНАУФ ес зүйн дүрмээр зохицуулагддаг ажил хэргийн ес зүйн зарчим, дүрмийг чанд сахих мөн авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг нь КНАУФ олон улсын группын бүрэлдэхүүнд багтдаг КНАУФ СНГ группын амжилттай хөгжлийг тодорхойлдог.

Эдгээр зарчмуудыг удирдлага болгож үйлдвэр болгонд Авилгалын эсрэг бодлого боловсруулж нэвтрүүлсэн.

Комплаенс системийн хэсэг болох Авилгалын эсрэг бодлогыг олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, олон улсын эрх зүйн норм, ОХУ-ын олон улсын гэрээний норм, ОХУ-ын хууль тогтоомжийн норм, олон улсын байгууллагууд, ОХУ-ын төрийн байгууллагууд, холбоод, бизнес эрхлэгчдийн зөвлөмжийн дагуу боловсруулсан.

Авлигын эсрэг бодлого нь авлигыг эсэргүүцэх хүрээнд зорилго, зорилтуудыг тодорхойолдог, авлигын эсрэг хууль тогтоомжийн нормуудыг биелүүлэхэд чиглэсэн түлхүүр зарчим, шаардлагуудыг тодорхойлдог.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

...
KNAUF YouTube

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй
...
KNAUF FACEBOOK

Боловсролын кино, шинэ бүтээгдэхүүн, технологийн тухай видео, сонирхолтой үйл явдлын тухай видео..

Дэлгэрэнгүй