КНАУФЫН ГАЛ ХАМГААЛАХ ШИЙДЛҮҮД
Гал түймэр нь жил бүр их хэмжээний материаллаг хохирлыг учруулдаг. КНАУФ хийцүүд болон материалууд нь хохирлыг буруулах, хүмүүсийн амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан. Үүнийг гал түймэр тархалтыг хязгаарлах, эмзэг барилга байгууламжуудыг шууд хамгаалах зэргээр хангаж болно. Гал түймрийн нөлөөнд хамгийн тэсвэртэй нь шатдаггүй Файерборд хавтан. Бусад КНАУФ хавтан материалууд ч мөн гал түймрийн идэвхгүй хамгаалалтад ашиглахад маш тохиромжтой.
ТӨРЛҮҮД
Байгууламжийн гал хамгаалал
Даацын метал байгууламжуудын гал хамгаалал
Ган баганы гал хамгаалах өнгөлгөөг орон сууц, нийтийн барилга, үйлдвэрийн барилгуудад ган баганы гал тэсвэрлэлтийг дээшлүүлэх ба (эсвэл) галын аюулыг бууруулах зорилгоор ашигладаг.
ДэлгэрэнгүйИнженерийн системийн гал хамгаалал
Кабелийн шугамын ажиллах чадварыг хадгалах
Гал хамгаалах кабелийн гэр нь гал түймрийн нөхцөлд кабелийн шугамын ажиллах чадварыг хадгалах боломжийг олгоно. Үр өгөөжийг минутаар илэрхийлнэ.
Гал хамгаалах кабелийн гэрийг кабелийн ажиллах чадварыг хадгалах хугаацаагаар нь сонгох
ДэлгэрэнгүйГал хамгаалалтын хамар хана
Гал түймэр тархалтыг сэргийлэх
Гал хамгаалалтын хамар ханын үндсэн зорилго нь тасалгаа хооронд түймэр тархалтыг хязгаарлах. Улмаар гал түймэр удаан тархаж хүмүүсийг гаргах цаг хугацаа нэмэгдэнэ. Түймрийг хазгаарлах байгууламжийн үзүүлэлтүүдийг гал тэсвэрлэлтийн хязгаар (EI даацын бус хамар ханын) илэрхийлнэ.
ДэлгэрэнгүйГал хамгаалалтын тааз
Хучилтын метал байгууламжийн гал хамгаалалт
Тасалгаанд гал түймэр гарсан тохиолдолд дүүжин тааз нь хучилтын даацын метал байгууламжуудыг ил галаас тусгаарлана. Дүүжин таазны гал тэсвэрлэлтийн хязгаараас хамааран (RE) хучилтын метал байгууламж нь гал түймрийн нөхцөлд даацын чадвараа илүү удаан хугацаанд алдахгүй байх боломжтой.
ДэлгэрэнгүйКНАУФ - ГАЛД ТЭСВЭРТЭЙ ХАВТАНГУУД
КНАУФ-ФАЙЕРБОРД ШАТДАГГҮЙ ХАВТАН
Шатдаггүй (НГ) барилгын хавтан (ТУ 5742-006-01250242-2009)
КНАУФ-ГИПСЭН СЭМЭРЛЭГ ХАВТАН (ГВЛ)
Гипсэн сэмэрлэг хавтан (ГОСТ Р 51829-2001)
КНАУФ-ГИПСЭН ХАВТАН (ГСП-А)
КНАУФ-А загварын барилгын гипсэн хавтан (ГСП- А). Ханын өнгөлгөө хийх, хамар хана, дүүжин тааз мөн гоелын болон дуу чимээ шингээх хийц бүтээхэд ашиглагддаг барилгын засал чимэглэлийн материал.
КНАУФ - ГАЛД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН ХАВТАН (ГСП-DF)
КНАУФ галд тэсвэртэй гипсэн хавтангийн зүрхэвчинд шилэн сэмэрлэг агуулагдсан. Уг хавтанг ашигласанаар барилгын даацын бус байгууламжуудын гал тэсвэрлэх үзүүлэлт нэмэгдэнэ.
КНАУФ-САПФИР ГИПСЭН ХАВТАН (ГСП-DFH3IR)
Өндөржүүлсэн нягтрал, чийг тэсвэрлэх үзүүлэлт, бат бөх хатуулаг гадаргуу болон ил галын нөлөөнд тэсвэртэй барилгын гипсэн хавтан (тип D, F, Н3, I, R по ГОСТ 32614-2012)
- Тусгай шийдлүүд