ЦОХИЛТ ТЭСВЭРЛЭХ ШИЙДЛҮҮД
Цохилт тэсвэрлэлт нь дуу чимээ тусгаарлалт, галын аюулгүй байдал зэрэг байгууламжийн үзүүлэлтүүдийг бодвол тэр болгон яригдаггүй зүйл. Гэвч байгууламжуудыг сонгохдоо засвар хоорондын хугацааг уртасгаж нилээд хэмнэлт гаргах боломжийг харгалзах хэрэгтэй. Цохилтод тэсвэртэй систем нь ахуйн нөхцөлд эвдрэх, цууралт үүсэх, цохилтоос үүдэн гарах хөдөлгөөнд өртөх нь бага.
ЦОХИЛТ ТЭСВЭРЛЭХ МАТЕРИАЛУУД
КНАУФ-САПФИР ГИПСЭН ХАВТАН
Өндөржүүлсэн нягтрал, чийг тэсвэрлэх үзүүлэлт, бат бөх хатуулаг гадаргуу болон ил галын нөлөөнд тэсвэртэй барилгын гипсэн хавтан (тип D, F, Н3, I, R по ГОСТ 32614-2012)
КНАУФ-ГИПСЭН СЭМЭРЛЭГ ХАВТАН (ГВЛ)
КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ) – нэгэн төрлийн нягтаршуулсан материал.
АКВАПАНЕЛЬ® ЦЕМЕНТЭН ХАВТАН
АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, барилгын дотор өнгөлгөөний хавтан материал.
ЦОХИЛТОД ТЭСВЭРТЭЙ ХАМАР ХАНА
С 112
Дан металл каркасны хоёр талыг КНАУФ-гипсэн хавтангаар тус бүр хоёр үеэр өнгөлсөн С 112 загварын хамар хана.
С 113
Дан металл каркасны хоёр талаас КНАУФ-гипсэн хавтангаар тус бүр 3 үе өнгөлгөөтэй бүхий С 113 загварын хамар хана.
С 115
Давхар металл каркас болон тэдгээрийн хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-гипсэн хавтангаар өнгөлсөн С 115 загварын хамар хана.
С 362
Дан металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтангаар өнгөлсөн С 362 загварын хамар хана.
С 363
Дан металл каркас, түүний хоёр талаас тус бүр гурван үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй С 363 загварын хамар хана.
С 365
Давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй С 365 загварын хамар хана.
ЦОХИЛТОД ТЭСВЭРТЭЙ ХАНЫН ӨНГӨЛГӨӨ
С 623
Суурь хананд бэхлэгдэх металл каркас, нэг болон хоёр үе КНАУФ гипсэн хавтан өнгөлгөө бүхий С 623 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
С 626
Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас, хоёр үе КНАУФ гипсэн хавтантай өнгөлгөө бүхий С 626 систем. КНАУФ иж бүрдэл систем.
С 663
Суурь хананд бэхлэгдсэн металл каркас болон нэг эсвэл хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) бүхий С 663 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
С 683
ПП 60x27 профилоор хийгдсэн металл каркас болон нэг эсвэл хоёр үе Аквапанель®цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий С683 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрэн систем.
С 686
Суурь хананаас зайтай угсрасан металл каркас болон хоёр үе АКВАПАНЕЛЬ® Дотор цементэн хавтан бүхий С 686 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
- Тусгай шийдлүүд