БИДНИЙ АМЖИЛТЫН ҮНДЭС
Манай компани өнгөрсөн хугацаанд КНАУФ үйл ажиллагааны тогтвортой хөгжилд хувь нэмэр болсон зарчим болон үнэт зүйлсэд үнэнч хэвээр байсан: “хүнлэг чанар”, “түншлэл”, “үйл хэрэгт үнэнч”, “бизнес сэтгэхүй”. Эдгээр үнэт зүйлс цаашид ч манай амжилтын үндэс байх болно. Ажилтан бүр КНАУФ-ыг амжилтын замаар хөтөлдөг компанийн нэгдмэл сэтгэлийг хадгалж өөрийн үйл хэрэгт түлхүүр зарчмуудыг удирдлага болгодог, тэдгээрийн тухай мэддэг, эрхэмлэдэг.
ҮЙЛ ХЭРЭГТЭЭ ҮНЭНЧ
Ажилтан бүр үйл хэрэгт үнэнч байх зан чанар нь компанийн амжилт, хөгжлийн үндэс юм.
Бид өөрийн үйл хэрэгт хариуцлагатай хандаж, нухацтай шийдвэр гаргадаг. Бид зохистой үр дүнд хүрэх, манай үйлчлүүлэгч нарт чанартай шийдэл санал болгохын төлөө илүү ихийг бүтээхэд ямагт бэлэн.
ХҮНЛЭГ ЗАН ЧАНАР
Хүнлэг зан чанар нь хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, үнэлэх. Бидний ялгаатай байдал биднийг илүү хүчирхэг болгодог.
Манай ажилтнууд, ажил хэргийн түншүүд, үйлчлүүлэгч нар бүгд КНАУФ гэсэн нэгэн том гэр бүлийн нэг хэсэг юм. Бид шударга ес, нэр төр, хүндэтгэлтэй харьцааг өндөр үнэлдэг Бие биендээ, нийгэмд, байгаль орчинд санаа тавьснаар бидний хүнлэг зан чанар илэрхийлдэг. Хүнлэг зан чанар эв нэгдэлтэй багт чухал.
БИДНИЙ ТҮНШЛЭЛ ИЛҮҮ ИХИЙГ БҮТЭЭНЭ
Түншлэл нь эхний ээлжинд итгэлцэл, ямар ч нөхцөлд бие биендээ найдах боломж юм. Бид хариуцлага хүлээх, хамтарч шийдвэр гаргахад бэлэн байгаа. Бид нэг баг. Бие биенээ дэмжих нь амжилтанд хүрэх зайлшгүй нөхцөл.
БИЗНЕСИЙН СЭТГЭХҮЙ
Санаачлагатай хүнд идэвхгүй байдал бүтэлгүйтлээс дор.
Бид үр дүнд чиглэсэн, эрсдлийг хүлээхэд бэлэн тийм ч учраас жижиг гэр бүлийн бизнес дэлхийн хэмжээнд хүрч чадсан. Бид үргэлж ажлаа илүү сайн хийхийг эрмэлздэг, эерэг өөрчлөлтийг хийх, инновацид нээлттэй. Тийм ч учраас бид амжилтыг дагуулдаг.
- Бидний тухай