КНАУФ-БАГА ОВРЫН ГИПСЭН ХАВТАН (ГСП-А)
Барилгын гипсэн хавтан (А загвар ГОСТ 32614-2012 дагуу), хэмжээ 1500х600х12,5 мм
КНАУФ-бага оврын гипсэн хавтанг (ГСП-А) хувийн автомашинаар тээвэрлэх, хэсэгчлэн засвар хийх, хадгалахад тохиромжтой авсаархан, бие дааж угсралт гүйцэтгэхэд зориулагдсан. КНАУФ- гипсэн хавтанг ОХУ-ын СНиП 23-02-2003 дагуу зочны өрөө, унтлагын өрөө, коридор г.м. хуурай, энгийн чийгшилтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз бүтээх, ханын өнгөлгөөнд ашигладаг. Гипсэн хавтан ашигласнаар “нойтон”ажиллагаанаас татгалзах, засал чимэглэлийн ажлын хугацааг хэмнэх боломжтой болно.
- Хөнгөн, тээвэрлэхэд хялбар
- Тэгш гадаргуу бүтээхэд хялбар
- Гоелын засал чимэглэл хийх, хүнд зүйл тогтооход найдвартай суурь гадаргуу болно.
- Муруй гадаргуу байгуулах зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой
- Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Том хэмжээтэй хавтанг ашиглахад бэрхшээлтэй буюу шаардлагагүй нөхцөлд жишээ нь засал нь бэлэн болсон өрөө тасалгаанд, жижиг хэмжээтэй ванн, ариун цэврийн өрөөнд ашиглахад зориулагдсан.
- Багана хоорондын зай 300 мм -тэй тусгаарлах эсвэл өнгөлгөөний хананд зориулагдсан.
- Төрөл бүрийн жижиг гоелын элементүүдэд: хайрцаг, тавцан, шүүгээ, тавиур, цонх хаалганы амалгаанд, камин г.м.
- Хавтангийн өнгө: саарал
- Тэмдэглэгээний өнгө: хар
- Ирмэгийн төрөл: ПЛУК, хагас дугуй нимгэрсэн
- Үндсэн хэмжээ: 1500х600х12,5мм
- КНАУФ-Бага оворын гипсэн хавтангийн (ГСП-А) жин (0,9 кв.м): 8 кг
Материалын галын аюулын ангилал
- КМ2
Гулзайлтын үеийн бат бэх: (12.5мм хавтангийн хувьд): хөндлөнгийн дагуу – ≥210Н, уртын дагуу ≥550Н