КНАУФ-АКУБОРД ДУУ ЧИМЭЭ ТУСГААРЛАХ ХАВТАН

Дуу чимээ тусгаарлах хавтан

КНАУФ-Акуборд хавтан нь 100 мм хүртэл зузаан газобетон болон гипсэн ханын дуу чимээ тусгаарлалтыг нэмэгдүүлнэ. КНАУФ-Акуборд хавтанг ашигласнаар ханын хэмжээ болон гипсэн блокудын төрлөөс хамааран хөнгөн ханын дуу чимээ тусгаарлалтыг 5-аас 9 дБ хүртэл нэмэгдүүлнэ. Олон давхарласан 4 мм зузаан шилэн даавуу наалттай, 16 мм зузаан тусгай КНАУФ-хавтангаас бүрдэнэ.

  • Супер нимгэн хавтан нь ашигтай талбайг дээд зэргээр хэмнэнэ.
  • Ханын дуу чимээ тусгаарлалтыг 9 дБ хүртэл нэмэгдүүлнэ.
  • Каркас байгуулах шаардлагагүй маш энгийн угсралт.

Заслын ажил хийхэд хялбар: өнгөн тал нь өндөр чанарын гипсэн хавтангаар хийгдсэн

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ-Акуборд дуу чимээ тусгаарлах хавтанг орон сууц, нийтийн болон үйлдвэрийн барилга байгууламж барих, сэргээн засварлахад байгууламжийн нэг үе нимгэн ханын (100 мм хүртэл зузаан гипсэн болон газобетон хана) дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх зорилгоор ашиглана. КНАУФ-Акубордыг ашигласнаар ханын хэмжээ болон гипсэн блокудын төрлөөс хамааран хөнгөн хамар ханын дуу чимээ тусгаарлалтыг 5-аас 9 дБ хүртэл нэмэгдүүлнэ.

КНАУФ-Акубордыг углуургатай хавтанд зай завсаргүй, каркасгүйгээр, тэлэгч ашиглахгүйгээр 4.2 х 65 мм универал шурупны тусламжтайгаар шууд хөнгөн хамар хананд тогтооно. Газобетон хананд тогтоохдоо 4.2 х 65 мм универсал шурупыг 6 х 40 мм тэлэгчийн хамт хэрэглэнэ. Заадас битүүлэх зэрэг гадаргууг төгсгөлийн өнгөлгөөнд бэлтгэх ажлыг КНАУФ-хавтангийн стандард технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.

Чухал! Хавтанг 16-аас доошгүй ширхэг шурупээр нягт бэхэлнэ.

  • Хавтангийн өнгө: саарал
  • Тэмдэглэгээний өнгө: хар
  • Ирмэгийн төрөл: ПЛУК нимгэрсэн хагас дугуй
  • Хэмжээ: 1500х1200х20 мм
  • КНАУФ-Акуборд 1500х1200х20 мм хэмжээтэй (1.8 м2) хавтангийн жин: ~ 32 кг
  • Баглаа боодол: поддон/34 хавтан (61,2 м2).