КНАУФ-АКУСТИК ДУУ ЧИМЭЭ ШИНГЭЭХ ХАВТАН

Дуу чимээ шингээх том оворын хавтан

Перфорацитай КНАУФ-Акустик хавтан нь тасалгаан дооторх дуу чимээний түвшинг бууруулна.

КНАУФ-Акустик нь перфорацитай, төрөл бүрийн хэлбэр бүхий тайрсан ирмэгтэй гипсэн хавтан, ар талд нь дуу чимээ шингээгч мембран хуулгатай. Олон төрлийн перфораци бүхий хавтан үйлдвэрлэгддэг бөгөөд дуу чимээ шингээх индекс 0.55-аас 0.70 хүртэл байна. ОХУ -ын СНиП 23-02-2003 дагуу хуурай ба энгийн чийгшилтэй барилга байгууламжинд дүүжин таз, ханын өнгөлгөө хийхэд ашиглана.

  • Тасалгаанд акустик ая тухтай орчинг бий болгоно.
  • Цуурайтахгүй
  • Угсралтын дараа нүдэнд харагдах заадасгүй
  • Дизайны олон хувилбар
  • Дурын өнгөөр будаж болно.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Технологийн хувьд боловсруулахад боломжтой
  • Каркас өнгөлгөөний байгууламжийг угсрахад хялбар бөгөөд хурдан
  • Хөдөлмөр зарцуулалт ихтэй “нойтон” ажиллагаа байхгүй
  • Экологийн хувьд цэвэр, формальдегид агуулаагүй

КНАУФ-Акустик перфорацитай дуу чимээ шингээх хавтан нь дүүжин таз, ханын байгууламжинд дуу чимээ шингээх өнгөлгөө болгон тасалгааны акустик шинж чанарыг дээшлүүлэх зорилгоор ашиглагдана.

КНАУФ-Акустика хавтан нь архитекторуудын төрөл бүрийн санаануудыг хэрэгжүүлэх боломжийг олгодог бөгөөд муруй гадаргуу байгуулахад ашигладаг.

Хавтанг ОХУ- ын СНиП 23-02-2003 “Барилгын дулааны хамгаалалт”-ын дагуу хуурай ба энгийн чийгшилтэй тасалгаанд хэрэглэнэ.

Хавтангийн перфорацийн төрөл, дизайнаас хамааран хавтангийн урт, өргөн нь хоорондоо хэдэн мм ялгаатай байж болно, өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр зөвшөөрөгдөх хэмжээг +/- 0,1мм дотор тодорхойлно.

  • өргөн: ~1200мм;
  • урт: ~2000; 2500мм;
  • зузаан: 12,5мм; (мембран оруулахгүйгээр);
  • жин: 8,5-9,6 кг/м2 (перфорацийн байдлаас хамаарна);
  • нягтрал: 650-730 кг/м3. 

КНАУФ-Акустика хавтанг перфорацийн байдал, хэлбэр мөн ирмэгийн төрлөөр ялгадаг.

Перфорацийн төрөл:

  • С1-КР – дугуй перфорацийн диаметр 8 мм ба тэдгээрийн хоорондын алхам 18 мм бүхий нилэнхий перфораци
  • С2-КВ – 12 мм хэмжээтэй дөрвөлжин перфораци ба тэдгээрийн хоорондын алхам 25 мм бүхий нилэнхий перфораци
  • С1-КР – дугуй перфорацийн диаметр 8, 15, 20 мм бүхий нилэнхий тархмал перфораци
  • Б1-КР – дугуй перфорацийн диаметр 8 мм ба тэдгээрийн хоорондын алхам 18 мм бүхий блокон перфораци
  • Б2-КВ – 12 мм хэмжээтэй дөрвөлжин перфораци ба тэдгээрийн хоорондын алхам 25 мм бүхий блокон перфораци

Ирмэгийн төрөл

  • 4ПК — 4 талын тэгш ирмэг
  • 4ФК — 4 талын фальц ирмэг
  • 2ФК/2ПК — хоер талаас фальц ба тэгш ирмэг

Перфорацийн дизайнаас хамааран хавтангийн хэмжээ (д /ш/т) 

  • С1 – 1998х1188х12,5 мм;
  • С2 – 2000х1200х12,5 мм;
  • С3 – 2000х1197х12,5 мм;
  • Б1 – 2488х1224х12,5 мм;
  • Б2 – 2400х1200х12,5 мм. 

1 кв.м хавтангийн жин (дизайнаас хамааран)

  • С1 – 8,9 кг/м2;
  • С2 – 8,1 кг/м2;
  • С3 – 9,4 кг/м2;
  • Б1 – 9,2 кг/м2;
  • Б2 -8,8 кг/м2