КНАУФ-СЕЙФБОРД РЕНТГЕН ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГИПСЭН ХАВТАН
Рентген цацрагийн хамгаалалттай шинж чанар бүхий барилгын гипсэн хавтан
Рентген цацрагийн хамгаалалтын зориулалттай тусгай тасалгаанд ашиглана
КНАУФ-Сейфборд хавтан нь барийн сульфат нэмэгдэл бүхий тусгай гипсэн зүрхэвчтэй, хоер талаас картон бүрхэвчтэй. Зүрхэвч нь шар өнгөтэй. Тусгай тасалгаанд рентген цацрагийн хамгаалалтын зориулалтаар ашиглана.
КНАУФ-Сейфборд хавтан нь Герман улсын Knauf Gips KG үйлдвэрийн бүтээгдэхүүн. Үйлдвэрлэлийн явцад хавтан бүрийн рентген цацрагийн хамгаалалтын шаардлага хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. ОХУ- ын СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшилтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз байгуулах, ханын өнгөлгөөнд ашигладаг.
- Байгууламжинд тугалган хавтан ашиглахаас татгалзах боломжийг олгоно.
- Тэгш гадаргуу байгуулахад хялбар.
- Экологийн цэвэр бүтээгдэхүүн.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- тугалган байгууламжуудтай харьцуулахад хөнгөн жинтэй
- боловсруулах, угсрахад хурдан бөгөөд хялбар, ашиглахад аюулгүй
- муруй гадаргуу байгуулах боломжтой
Рентген цацрагийн хамгаалалттай КНАУФ-Сейфборд хавтанг рентген шинжилгээ (рентгений кабинет) хийх зориулалттай эмнэлгийн тасалгааны тусгаарлах хана, ханын өнгөлгөө, тааз байгуулахад ашиглана.
Хажуу өрөөний өвчтнүүдийн болон ажилтнуудын цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана.
- Хавтангийн өнгө: саарал
- Зүрхэвчний өнгө: шар
- Ирмэгийн төрөл: ПЛК хагас дугуй ирмэг. хэмжээ: 2500/2400х625х12,5 мм (20 мм захиалгаар);
- Жин: 17 кг/м2;
Галын аюулын ангилал КМ2