КНАУФ- ГИПСЭН СЭМЭРЛЭГ ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ БАГА ОВРЫН ХАВТАН (ГВЛВ)
Гипсэн сэмэрлэг чийгэнд тэсвэртэй хавтангийн хэмжээ 1200х1200х10мм и 1200х600х10 (ГОСТ Р 51829-2001).
КНАУФ-Гипсэн сэмэрлэг чийгэнд тэсвэртэй бага оврын хавтанг (ГВЛВ) хувийн автомашинаар тээвэрлэх, хэсэгчлэн засвар хийх, хадгалахад тохиромжтой авсаархан, бие дааж угсралт гүйцэтгэхэд зориулагдсан.
ГВЛВ – нэгэн төрлийн нягтаршуулсан материал. Гипсэн барьцалдуулагчийг сэмэлсэн хаягдал цаасны хольцтой шахах аргаар үйлдвэрлэдэг.
ОХУ- ын СНиП 23-02-2003 дагуу хуурай, энгийн, чийглэг чийгшилтэй өрөө тасалгаа болон барилга байгууламж, түүнчлэн халаалтгүй тасалгаанд дуу чимээ тусгаарлалттай, галд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй байгууламжинд ашигладаг.
Гидрофобизатораар (ус чигийн нөлөөнөөс хамгаалах химийн зуурмаг) боловсруулсан. Материалын галын аюулын КМ1 ангилал бүхий байгууламжийн гал хамгаалалт болгон ашиглана. ГВЛВ ашигласнаар “нойтон” ажиллагаанаас татгалзах, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах боломжтой болно.
- Бага жинтэй, тээвэрлэхэд хялбар
- Дуу чимээ тусгаарлалт өндөр, галд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй.
- Угсармал шаланд ашиглах боломжтой
- Чийгшил өөрчлөгдөхөд тэсвэртэй, түүнчлэн халаалтгүй тасалгаанд мөн адил
- Гоелын засал чимэглэл хийх, хүнд зүйл тогтооход найдвартай суурь гадаргуу болно.
- Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
Угсралтын ажлын дараалал:
- Хамар ханын байршлын тэмдэглэгээ хийх;
- Тэмдэглэгээг таазанд хийх
- Тааз болон шаланд каркасын чиглүүлэгч ПН-профиль бэхлэх
- Босоо профилийг чиглүүлэгчид тогтоож, хооронд нь бэхлэх
каркасан дотор цахилгаан шугам сүлжээ, хамар хананд суурин тоног төхөөрөмж тогтооход далд бэхэлгээ бүхий эд ангиудыг угсрах
- КНАУФ- гипсэн сэмэрлэг чийгэнд тэсвэртэй хавтанг каркасын нэг талд тогтоож бэхлэх
- тусгаарлах материалыг каркасын багана хооронд хийх (төсөлд заагдсан бол)
- КНАУФ- гипсэн сэмэрлэг чийгэнд тэсвэртэй хавтанг каркасын нөгөө талд тогтоож бэхлэх
- КНАУФ- гипсэн сэмэрлэг чийгэнд тэсвэртэй хавтан хоорондын заадас, шурупны толгойн хонхорыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) чигжээсээр боловсруулах
- Гадаргууг хөрсжүүлэх
Зөвлөлгөө
- Олон давхар өнгөлгөөг нэг өдрийн дотор хийхийг зөвлөж байна
- Шаваас хийхээс өмнө заадасыг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна
- Ашиглалтын нөхцөлд тохирох нөхцөлд заадас, шурупны толгойн хонхорыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлот шаваасаар тэгшилнэ.
- Байгууламжийн гадаргуу дээр ус шууд дусах магадлалтай байгууламжийн (ванн, душ) холбогдох зангилаануудад КНАУФ-Флэхендихтбанд загварын ус тусгаарлах тууз наана, хавтангуудын гадаргуу, холбогдох зангилаануудад ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихт загварын мастик түрхэнэ.
Ирмэгийн төрөл
- Тэгш ирмэг
- Фальцэн ирмэг
- Хэмжээ: 1200х1200х10 ба 1200х600х10мм;
- 1200х1200х10мм (1,44 кв.м) хэмжээтэй КНАУФ-сэмэрлэг автангийн (ГВЛВ) жин: 15.3 кг; 1200х600х10мм (0,72 кв.м) хэмжээтэй: 7,7 кг;
- дулаан дамжуулалтын коэффициент (нягтрал 1000-аас 1200 кг/м хүртэл) – 0,22-оос 0,36 Вт/м°С хүртэл;
- Гулзайлтын бат бөхийн хязгаар 5.3 6.0 МПа багагүй
- Бринеллийн дагуу хатуулаг 20 МПа багагүй
- Гадна хавтангийн ГВЛВ гадаргууны ус шингээлт 1 кг/м цагт ихгүй
- Уур нэвтрэлтийн коэффициент 0.12 Мг/м – ц – Па;
- галын аюулын ангилал КМ1
* ГВЛ-ийн зузаан 10 мм