КНАУФ СУПЕРШАЛ – ШАЛНЫ ЭЛЕМЕНТ
Чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан бүхий 1200х600х20мм шалны элемент ГВЛВ (ТУ 5742-007-03515377-97 ба ТУ 5742-004-05800968-04)
КНАУФ-супершалыг орон сууц, зочид буудал, засаг захиргааны барилга, офис, эмнэлэг, сувилал, боловсролын байгууллага, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудад шалны угсармал суурь байгуулахад ашиглана. ОХУ- ын СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшилтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд ашиглана. Ламинат, керамик плита, керамогранит г.м. төрөл бүрийн төгсгөлийн өнгөлгөөнд тэгш суурь нь болно.
- Нойтон ажиллагаагүй - шалны төгсгөлийн өнгөлгөөг системийн угсралт дууссанаас хойш нэг хоногийн дараа гүйцэтгэж болно.
- Хялбар угсралт - шалны системийг бие дааж гүйцэтгэж болно
- Хөнгөн жин ба хадгалахад авсаархан
- Төрөл бүрийн төгсгөлийн өнгөлгөөнд найдвартай суурь нь болно
- Сууринд ирэх ачаалал бага
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Нойтон ажиллагаагүй, шалны төгсгөлийн угсралтыг системийн угсралт дууссанаас хойш нэг хоногийн дараа гүйцэтгэж болно.
- хялбар угсралт - шалны системийг бие дааж эсвэл мэргэжилтнүүдийг оролцуулан гүйцэтгэж болно
- Бүтээгдэхүүний хөнгөн жин даацын байгууламжийн ачааллыг хэтрүүлэхгүй. Ялангуяа хуучин орон сууцны засвар хийхэд чухал.
- Системийн эдэлгээ даах чанар нь орон сууц, офис, зочид буудал г.м. төрөл бүрийн зориулалт бүхий тасалгааны 10 жилийн ашиглалтын хугацаанд батлагдсан
- Шалны системийн дуу чимээ тусгаарлалт нь танай хүүхдийн шуугиан чимээгээс үл хамааран хөршүүдийн амгалан байдлыг хангана
- Материалын дулаан тусгаарлалт нь ая тухтай байдлын сайхныг мэдрэх боломжийг олгоно
- Энэхүү экологийн цэвэр материалыг хүүхдийн өрөө, экологийн стандартын өндөр шаардлагад нийцэх тасалгаануудад ашиглаж болно
- Амины орон сууц, коттеж, олон давхар орон сууц, офисын барилгад чанартай шал байгуулахад уламжлалт элс-цементэн тэгшилгээг орлох орчин үеийн бөгөөд үр өгөөжтэй бүтээгдэхүүн болно
КНАУФ-супершалыг төрөл бүрийн зориулалттай барилгад шалны угсармал суурь байгуулахад ашиглана.
Угсралтын ажлын дараалал:
- Шалны түвшний тэмдэглэгээ
- Полиэтилен пленк тавих (уур тусгаарлалт)
- Шалны угсармал суурь нь хязгаарлах байгууламжуудтай холбогдсон периметрээр ирмэгийн тууз наах
- Хуурай дүүргэгч үеийг тэгшлэх
- Усармал шалны у суурь тэгшилгээ тэгш, налуугүй тавих естой
Зөвөлгөө
- Элетментүүдийг ашиглахаас өмнө тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
- Угсралтын бүсэд шалны элементүүдийг хэвтээ байдалд тэгш гадаргуу дээр хадгалах хэрэгтэй.
- Угсармал шалны суурь тэгшилгээ нь налуу байх есгүй
- Угсармал шалны суурь тэгшилгээг чийглэг тасалгаанд (ванны өрөө) хийх нөхцөлд шал болон хана хоорондын заадаст КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлах тууз наана, шалны гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар бүрнэ.
- Хэрэв шалны эцсийн өнгөлгөө нь нимгэн уян хатан материал байвал тэгшилгээний гадаргууг 2 мм доошүй нимгэн үе шалны дүүргэгчээр тэгшлэхийг зөвлөж байна.
- Хэмжээ, мм: 1200х600х20;
- Элементийн жин, кг: 18 орчим
- Фальцын өргөн, мм - доод үе -дээд үеийн: 50
- Элементийн ашигтай талбай, м2: 0,75
- Дулаан дамжуулалтын коэффициент, Вт/м С: 0,22-оос 0,36 хүртэл
- Дулаан шингээх коэффициент, Вт/м С: 6,2 ихгүй;
- Нүүрэн талын бат бөх чанар, МПа: 20-иос доошгүй
- Гадаргууны ус шингээлт, кг/м2: 1,0 дээшгүй;
- Уур нэвтрэлтийн коэффициент, мг/(м·ч·Па): 0,12.
- Галын аюулын ангилал -КМ1