КНАУФ- УС ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН СЭМЭРЛЭГ ХАВТАН (ГВЛВ)
Ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан (ГОСТ Р 51829-2001)
КНАУФ- ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛВ) – нэгэн төрлийн нягтаршуулсан материал. Гипсэн барьцалдуулагчийг сэмэлсэн хаягдал цаасны хольцтой шахах аргаар үйлдвэрлэдэг. ОХУ- ын СНиП 23-02-2003 дагуу хуурай, хэвийн, чийглэг чийгшилтэй барилга байгууламж, тасалгаанд мөн түүнчлэн халаалтгүй тасалгаанд дуу чимээ тусгаарлалтын, галд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй байгууламжинд ашигладаг. Гидрофобизатораар (ус чигийн нөлөөнөөс хамгаалах химийн зуурмаг) боловсруулсан. Материалын галын аюулын КМ1 ангилал бүхий байгууламжийн гал хамгаалалт болгон ашиглана.
- Дуу чимээ тусгаарлалт өндөр, галд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй.
- Даацын байгууламжийн гал хамгаалалтанд ашиглана
- Угсармал шаланд ашиглах боломжтой
- Чийгшил өөрчлөгдөхөд тэсвэртэй, мөн түүнчлэн халаалтгүй тасалгаанд
- Гоелын засал чимэглэл, хүнд зүйлүүд тогтооход найдвартай суурь гадаргуу болно.
- Тасалгаанд хүнд ээлтэй микроорчин бүрдүүлнэ
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Нэмэгдүүлсэн бат бөх
- Чийг тэсвэрлэх чанарыг дээшлүүлсэн
- Гал тэсвэрлэх чанарыг сайжруулсан
- КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтанг ашигласнаар “нойтон” ажиллагаанаас татгалзах боломжтой болно.
- Хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ
- Барилгын байгууламжийн жинг хөнгөвчилснөөр барилгын нийт зардлыг хэмнэнэ.
- Экологийн цэвэр байдлыг хангана, тасалгаанд хүнд ээлтэй орчинг бий болгоно.
- Амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх, чийг дутагдвал орчиндоо ялгаруулна.
КНАУФ- ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан нь (ГВЛВ) – нэгэн төрлийн нягтаршуулсан материал. Гипсэн барьцалдуулагчийг сэмэлсэн хаягдал цаасны хольцтой шахах аргаар үйлдвэрлэдэг. Дуу чимээ тусгаарлах, галд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй байгууламжинд ОХУ-ын СНиП 23-02-2003 дагуу хуурай, хэвийн, чийглэг чийгшилтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд мөн түүнчлэн халаалтгүй тасалгаанд ашигладаг. Гидрофобизатораар (ус чигийн нөлөөнөөс хамгаалах химийн зуурмаг) боловсруулсан. Материалын галын аюулын КМ1 ангилал бүхий байгууламжийн гал хамгаалалт болгон ашиглана. ГВЛВ ашигласнаар “нойтон” ажиллагаанаас татгалзах, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах боломжтой болно.
Ирмэгийн төрөл
- Тэгш ирмэг
- Фальцэн ирмэг
- Хэмжээ: 2500х1200х10 ба 2500х1200х12,5мм;
- Баглаа боодол: поддон /50* хавтан (150м2) ба поддон 40 хавтан (120м2);
- 2500х1200 (3 кв.м) хэмжээтэй КНАУФ-сэмэрлэг хавтангийн (ГВЛВ) жин: 32* кг ба 44 кг;
- Дулаан дамжуулалтын коэффициент (нягтрал 1000-аас 1200 кг/м хүртэл) – 0,22-оос 0,36 хүртэл Вт/м°С;
- Гулзайлтын бат бөхийн хязгаар 6.0 ба 5.5 МПа багагүй
- Бринеллийн дагуу хатуулаг 20 МПа багагүй
- ГВЛВ хавтангийн гадна гадаргууны ус шингээлт - цагт 1 кг/м ихгүй
- Уур нэвтрэлтийн коэффициент 0.12 Мг/м – ч – Па;
- галын аюулын ангилал КМ1
*ГВЛ-ийн зузаан 10 мм