КНАУФ СУПЕРШАЛ–ШАЛНЫ ЭЛЕМЕНТ (ЭП)

Чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан ГВЛВ (ТУ 5742-007-03515377-97 ба ТУ 5742-004-05800968-04) бүхий 1200х600х20мм шалны элемент

КНАУФ-супершалыг орон сууц, зочид буудал, засаг захиргааны барилга, офис, эмнэлэг, сувилал, боловсролын байгууллага, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудад шалны угсармал суурь байгуулахад ашиглана. СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшилтэй барилга байгууламж, тасалгаанд ашиглана. Ламинат, керамик плита, керамогранит г.м. төрөл бүрийн төгсгөлийн өнгөлгөөнд тэгш суурь болно.

  • Нойтон ажиллагаагүй – шалны төгсгөлийн өнгөлгөөг уг системийн угсралт дууссанаас хойш нэг хоногийн дараа гүйцэтгэж болно.
  • Хялбар угсралт – шалны системийг бие дааж гүйцэтгэж болно
  • Хөнгөн жин ба хадгалахад авсаархан
  • Төрөл бүрийн шалны төгсгөлийн өнгөлгөөнд найдвартай суурь нь болно
  • Сууринд ирэх ачаалал бага

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Нойтон ажиллагаагүй, шалны төгсгөлийн өнгөлгөөг уг системийн угсралт дууссанаас хойш нэг хоногийн дараа гүйцэтгэж болно.
  • хялбар угсралт – шалны системийг бие дааж эсвэл мэргэжилтнүүдийг оролцуулан гүйцэтгэж болно
  • Бүтээгдэхүүний хөнгөн жин нь даацын байгууламжийн ачааллыг хэтрүүлэхгүй. Ялангуяа хуучин орон сууцны засвар хийхэд чухал. 
  • Системийн эдэлгээ даах чанар нь орон сууц, офис, зочид буудал г.м. төрөл бүрийн зориулалт бүхий тасалгааны 10 жилийн ашиглалтын хугацаанд батлагдсан
  • Шалны системийн дуу чимээ тусгаарлалт нь танай хүүхдийн шуугиан чимээнээс үл хамааран, хөршүүдийн амгалан байдлыг хангана
  • Материалын дулаан тусгаарлалт нь ая тухтай байдлын сайхныг мэдрэх боломжийг олгоно
  • Энэхүү экологийн цэвэр материалыг хүүхдийн өрөө, экологийн стандартын өндөр шаардлагад нийцэх тасалгаануудад ашиглаж болно
  • Амины орон сууц, коттеж, олон давхар орон сууцны болон офисын барилгуудад чанартай шал хийхэд уламжлалт элс- цементэн тэгшилгээг орлох орчин үеийн бөгөөд үр өгөөжтэй бүтээгдэхүүн

КНАУФ-супершалыг төрөл бүрийн зориулалттай барилгад шалны угсармал суурь байгуулахад ашиглана

Угсралтын ажлын дараалал:

  • Шалны түвшний тэмдэглэгээ
  • Полиэтилен пленк тавих (уур тусгаарлалт)
  • Шалны угсармал суурь нь хязгаарлах байгууламжуудтай холбогдсон  периметрээр ирмэгийн туузыг наах
  • Хуурай дүүргэгч үеийг тэгшлэх
  • Угсармал шалны суурь тэгшилгээг тэгш, налуугүй тавих естой

Зөвлөлгөө

  • Элетментүүдийг ашиглахын өмнө тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
  • Угсралтын бүсэд шалны элементүүдийг хэвтээ байдалд тэгш гадаргуу дээр хадгалах хэрэгтэй.
  • Угсармал шалны суурь тэгшилгээ нь налуу байх есгүй
  • Угсармал шалны суурь тэгшилгээг чийглэг тасалгаанд (ванны өрөө) хийх нөхцөлд шал болон хана хоорондын заадаст КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлах тууз наана, шалны гадаргуунд КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчийг түрхэнэ.
  • Хэрэв шалны өнгөлгөө нь нимгэн уян хатан материал байвал суурь тэгшилгээг 2 мм доошүй нимгэн үе шалны дүүргэгчээр тэгшлэхийг зөвлөж байна.
  • Хэмжээ, мм: 1200х600х20; 
  • Элементийн жин, кг: 18 орчим
  • Фальцын өргөн, мм – доод үе -дээд үеийн: 50
  • Элементийн ашигтай талбай, м2: 0,75
  • Дулаан дамжуулалтын коэффициент, Вт/м С: 0,22-оос 0,36 хүртэл
  • Дулаан шингээх коэффициент, Вт/м С: 6,2 ихгүй; 
  • Нүүрэн талын бат бөх чанар, МПа: 20-иос доошгүй
  • Гадаргууны ус шингээлт, кг/м2: 1,0 дээшгүй; 
  • Уур нэвтрэлтийн коэффициент, мг/(м·ц·Па): 0,12. 
  • Галын аюулын ангилал КМ1