КНАУФ-ФАЙЕРБОРД ШАТДАГГҮЙ ХАВТАН
Шатдаггүй (НГ) барилгын хавтан (ТУ 5742-006-01250242-2009)
КНАУФ-ФАЙЕРБОРД шатдаггүй хавтан нь шатдаггүй гипсэн зүрхэвчтэй, ирмэгээс бусад нь шатдаггүй шилэн даавуугаар бүрсэн. Материалын галын аюулын ангилал НГ(КМ0). КНАУФ-ФАЙЕРБОРД даацын байгууламж, цахилгааны кабель, агааржуулалтын сувагын гал хамгаалалт, аврах гарц мэтийн шатдаггүй материал ашиглах шаардлагатай барилга байгууламж, тасалгаанд ханын өнгөлгөө, хамар хана, дүүжин тааз байгуулах, ханын өнгөлгөөнд ашигладаг.
ФЗ 123 дагуу бүтэцийн галын аюулын бүх ангиллын барилгад ОХУ-ын СНиП 23-02-2003 дагуу хуурай болон хэвийн чийгшилтэй барилга байгууламжинд ашиглаж болно.
- НГ (КМ0) ангиллын шатдаггүй материал
- Даацын байгууламжийн гал хамгаалалтын зориулалтаар ашиглана
- Гал тэсвэрлэлтийн өндөр түвшинг хангана
- ФЗ 123 дагуу бүтэцийн галын аюулын бүх ангиллын барилгад ашиглаж болно
- Тэгш гадаргуу байгуулахад хялбар
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ-ФАЙЕРБОРД хавтанг төрөл бүрийн зориулалтын, давхаржилт болон багтаамжийн, галын аюулгүй байдлын шаардлагын дагуу галын аюулын ангиллын КМ0 шатдаггүй барилгын материал (НГ) ашиглах шаардлагатай бусад барилгад хамар хана, ханын өнгөлгөө, дүүжин тааз, аврах гарц, танхимын каркасан өнгөлгөөний байгууламжинд ашиглана. Тус шаардлага нь 2008 оны 7-р сарын 22-ны өдрийн N 123-ФЗ ОХУ-ын Холбооны хуулийн хавсралт “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн журам”-д өгөгдсөн байгаа.
КНАУФ-Файерборд нь уурын зуух, гараж, яндан г.м. гал түймэр гарах эрсдэлтэй техникийн тасалгаанд өнгөлгөө хийх хамгийн оновчтой хувилбар. Тус материалаар өнгөлсөн хана нь гал түймрийг гадагш алдахгүй нэг тасалгаанд тусгаарлах зориулалттай.
Европод КНАУФ-Фаейрборд хавтанг олон жилийн өмнөөс хэрэглэж байна. Офис, худалдааны төвийн ослын гарцын өнгөлгөөнд өргөн хэрэглэдэг. Түүнээс гадна өмнө нь байсан ханын байгууламжинд бэхэлж нэмэлт шатдаггүй өнгөлгөө болгон ашигладаг.
Ирмэгийн төрөл
- ПК – Тэгш ирмэг
- Тэмдэглэгээний өнгө: улаан
- Хэмжээ: 2500х1200х12,5мм, 2000х1200х20 мм (24 мм захиалгаар)
- Жин: 10,5 кг/м2; (12,5 мм)
- Дулаан дамжуулалт: 0,22 Вт/мК
- Галын аюулын ангилал КМ0