АКВАПАНЕЛЬ® ДОТОР ЦЕМЕНТЭН ХАВТАН
АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, барилгын дотор өнгөлгөөний хавтан материал.
АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтан нь тэгш өнцөгт хэлбэртэй хавтан, цементэн суурь бүхий зүрхэвчтэй, хөнгөн эрдэс дүүргэгчтэй, хоёр талаасаа шилэн тороор арматурчлагдсан материал юм. Захыг нь тайрч, ирмэгийг бэхжүүлсэн.
Гадна булангийн ирмэгийг (EasyEdge) шилэн сэмэрлэг материалаар нэмэгдүүлж бэхжүүлсэн.
Шилэн тороор арматурчлагдсан учраас, хуурай (урьдчилан норгохгүйгээр) АКВАПАНЕЛЬ цементен плитаг нэг метр радиустайгаар матах боломжтой. Тиймээс муруй шугаман гадаргууд хэрэглэж болно.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Хөөж болон үйрч эмтрэхгүйгээр ус чийг тэсвэрлэх чадвар өндөр
- Мөөг болон мөөгөнцөрийн эсрэг үйлчлэлтэй
- Хортой бодис агуулаагүй
- Эрс тэс, цаг уурын нөхцөлд маш сайн тэсвэртэй (салхи, бороо, цас, температурын өөрчлөлт г.м)
- Угсрахад хурдан, хялбар.
- Нэг хүртэл метр радиустай муруй шугаман гадаргууг хийх, матах боломжтой.
- Боловсруулалтын технологи сайтай.
- Шатдаггүй материал
- Барилгын хуурай технологи хэрэглэснээр урт удаан хугацаанд хатаах процессыг халсан
- Тусгай багаж хэрэгсэл шаардахгүй.
- Барилгын ажлын цаг хугацаа болон зардлыг хэмнэж хурдан угсрах боломжтой.
- Цохилтонд тэсвэртэй ба урт удаан эдэлгээтэй.
АКВАПАНЕЛЬ дотор хавтан нь плитагаар өнгөлөхөд найдвартай, бат бөх, ус чийгэнд тэсвэртэй суурь болж өгдөг.
АКВАПАНЕЛЬ дотор хавтанг каркас өнгөлөх байгууламжинд хэрэглэнэ .Чийгтэй, нойтон ажлын горимтой барилгын хамар хана, хана нүүрлэх болон дүүжин тааз г.м .хийхэд ашиглана.
АКВАПАНЕЛЬ дотор хавтанг дараахи газруудад хэрэглэнэ:
- Хувь болон олон нийтийн усан бассейны ойролцоох бүсэд.
- Өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг гал тогоо г.м бүс.
- Ванны өрөө, шүршүүр.
- Машин угаалгын газар.
- Угаалга, индүүдлэгийн газар.
- Гараж болон хонгилд.
Үзүүлэлтүүд
- Өргөн, мм 900/1200
- Урт, мм 1200/ 2400/ 900/ 2000/ 2400/2500*/2800*/3000*
- Зузаан, мм 12,5
- 900 мм өргөнтэй хавтангийн гулзайлтын хамгийн бага радиус (м) - 3
- 300 мм өргөнтэй хавтан зүсүүрийн гулзайлтын хамгийн бага радиус (м) - 1
- 1 м2 плитаны жин, кг/м2 - ойролцоогоор 15
- Нягтрал, кг/мЗ -ойролцоогоор 1050
- Гулзайлтын бат, бэх хязгаар, МПа >6,9
- Дулаан дамжуулалт, Вт/м0К 0,27
- Хүчиллэгийн үзүүлэлт , рН 12
- Уян харимхай модуль (МПа) 2500 доошгүй
- Дулаан дамжуулалт (Вт/(м’К) 0,27
- Уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл - 50
- Уртын өөрчлөлт, хуурайгаас усаар ханах хүртэл, % -0,2
- Шатамхай бүлэг НГ