АКВАПАНЕЛЬ® Плитан шалны суурь хавтан

Модон шалан дээр плитаны суурь нимгэн үе хийх. Хувийн орон сууц, байрны модон суурьтай шалны байгууламжуудад ашиглана.

  • Шалын нимгэн байгууламжуудад зориулсан шийдэл
  • Бүх төрлийн плита, чулуунд тохиромжтой
  • Плитатай ажиллахад хялбар
  • Хурдан бөгөөд энгийн угсралт
  • 100% чийгэнд тэсвэртэй
  • Хөгц мөгөнцөрт тэсвэртэй

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

АКВАПАНЕЛЬ ® Плитан шалны суурь хавтан - модон шаланд, ямар ч төрлийн плита, чулуунд нимгэн суурь болох хөнгөн бөгөөд бат бөх цементэн хавтан. Ялангуяа шалны нимгэн хийцлэлд тохиромжтой. Хавтангийн 6 мм зузаан нь плита болон хивсэнцэр нэг түвшинд тэгш байрлах, шалны хоер өөр өнгөлгөөний зааг дээр босго хийхээс татгалзах боломжийг олгоно.

АКВАПАНЕЛЬ ® Плитан шалны суурь хавтан тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд гадаргууг шилэн тороор арматурчилсан, портланд цемент ба эрдэс дүүргэгч бүхий суурь зүрхэвчээс бүрдэнэ. Хавтангийн хажуугийн ирмэг нь нэмэлт шилэн тороор арматурчилсан (EasyEdge ® технологи).

АКВАПАНЕЛЬ ® Плитан шалны суурь хавтан модон шалны байгууламж дээр керамик плита эсвэл байгалийн чулуу тавихад дэвсгэр суурь болгон ашиглаж болно. Материалтай ажиллахад хялбар, ялангуяа нимгэн байгууламж шаардлагатай газар шалыг хурдан бөгөөд хялбар аргаар засварлахад хамгийн тохиромжтой.

  • Нимгэн шалны байгууламжийн шийдэл - хавтангийн зузаан ердөө 6 мм.
  • Керамик, шигтгэмэл, байгалийн чулуу зэрэг бүх төрлийн плитанд тохирно
  • Ажиллахад хялбар маш хөнгөн материал
  • Хурдан бөгөөд энгийн угсралт - урьдчилж өрөмдөхгүй зүсээд хугалахад хангалттай.
  • 100% чийгэнд тэсвэртэй
  • Хөгц мөөгөнцөрт тэсвэртэй.
  • Хавтангийн бүрэлдэхүүн: портландцемент
  • EasyEdge ® технологи - хавтангийн хоер талын тусгай ирмэг цохилтод тэсвэртэй

Хэрэглэх хүрээ

АКВАПАНЕЛЬ ® Плитан шалны суурь хавтанг модон шалны байгууламж дээр керамик плита эсвэл байгалийн чулуу тавихад дэвсгэр суурь болгон ашиглана.

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгад ашиглана.

Өргөн (мм) - 900

Урт (мм) - 1200

Зузаан (мм) - 6

Хватангийн жин 1 м 2 (кг/м 2) - 8,5 орчим

Нягтрал (кг/м 3) - 1350 орчим

Шатамхайн бүлэг - НГ

Шалны брус хоорондын зайнаас хамааран байгууламжийн хар шалны материалуудын хамгийн бага зузаан

 

40 см

60 см

80 см

OSB 3

18 мм

18 мм

22 мм

Фанер

19 мм

22 мм