КНАУФ-МН СТАРТ ЛЛ
Машины аргаар түрхэх гипсэн шавардлага
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Хөдөлмөрийн бүтээмж өндөр – гар аргаар түрхлэг хийхээс 3-4 дахин хурдан
- Зузаан үе түрхсэн ч цуурахгүй
- Хатах хугацаа удаан
- Ус тогтоох чадвар өндөр
- Чийгшлийн горимыг тохируулдаг, тасалгаанд ээлтэй орчинг бүрдүүлнэ.
- Тус материалыг экологийн цэвэр байгалийн эрдэс (гипс) бодисоор үйлдвэрлэдэг, хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаггүй.
КНАУФ-МН СТАРТ ЛЛ хольцыг PFT G5, PFT G4 шавардлагын машины аргаар тасалгааны хананд шавардлагын нимгэн үе түрхэх зориулалттай.
Зуурмаг хольц нь хатуу гадаргуутай сууринд (тоосгон өрлөг, цементэн шавардлага, бетон г.м.) сайн тогтдог.
КНАУФ-МН СТАРТ ЛЛ хольцыг хэвийн чийгшилтэй өрөө тасалгаа болон мөн гал тогоо, ванны өрөөнд шавардлагыг чийгшлээс хамгаалах өнгөлгөөтэй хийж болно.
- 10 мм үе түрхэх зарцуулалт: 10 кг/м2
- Үеийн зузаан: 8 – 50 мм
- Шахалтын үеийн бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
- Гулзайлтын үеийн бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- Барьцалдаж эхлэх хугацаа: ~ 130 мин
- 15–20 мм зузаан үе нь t=20 °С ба агаарын чийгшил 60 % бол хатах хугацаа: 7 хоног орчим*
- Керамик плитан өнгөлгөө хийхэд шавардлагын хамгийн бага зузаан нь: 10 мм
- Цавуутай плитаны зөвшөөрөгдсөн жин: 25 кг- аас ихгүй
- Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25мм хүртэл
- Баглаа боодол: цаасан уут 30 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байж болно. Энэ нь гипсэн чулуун дахь байгалийн хольцноос хамаардаг бөгөөд хольцны өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй болно.