КНАУФ-МН СТАРТ УЛЬТРА
Машины аргаар түрхэх гипсэн шавардлага
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй – гар аргатай харьцуулахад 3-4 дахин их
- Зузаан үе түрхсэн ч цуурахгүй
- Их хэмжээтэй тэгшилгээнд зузаан нь: (4 мм-ээс 40 мм хүртэл)
- Ус үл шингээх чадвар өндөр
- Чийгшлийн хэм хэмжээг тэнцвэржүүлдэг, гадаргуу нь “амьсгалдаг” тасалгаанд таатай бичил уур амьсгалыг бүрдүүлдэг.
- Экологийн цэвэр байгалийн эрдсээр (гипс) үйлдвэрлэдэг материал бөгөөд хүний эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй.
КНАУФ-МН СТАРТ Ультра нь шавардлагын машин ашиглан тасалгааны дотор ханыг нимгэн үеэр шавардах зориулалттай машинд зориулсан хольц юм. Жишээ нь: PFT G5, PFT G4
Хольцын зуурмаг нь хатуу суурийн гадаогуунд (тоосгон өрлөг, цементэн шавардлага, бетон г.м.) сайн тогтдог.
КНАУФ-МН СТАРТ Ультра шавардлагыг хэвийн чийгшилтэй тасалгаанд, түүнчлэн ус чийгнээс хамгаалсан бүрэлттэй гал тогоо, угаалгын өрөөнд хэрэглэж болно.
- 10 мм үе түрхэх зарцуулалт: 10 кг/м2
- Үеийн зузаан: 4 – 40 мм
- Шахалтын үеийн бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
- Гулзайлтын үеийн бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- Барьцалдаж эхлэх хугацаа: ~ 110 мин
- 15–20 мм зузаан үе нь t=20 °С ба агаарын чийгшил 60 % бол хатах хугацаа: 7 хоног орчим*
- Керамик плитан өнгөлгөө хийхэд шавардлагын хамгийн бага зузаан нь: 10 мм
- Цавуутай плитаны зөвшөөрөгдсөн жин: 25 кг- аас ихгүй
- Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25мм хүртэл
- Баглаа боодол: цаасан уут 30 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байж болно. Энэ нь гипсэн чулуун дахь байгалийн хольцноос хамаардаг бөгөөд хольцны өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй болно.