КНАУФ-ГОЛЬДБАНД
Гипсэн шавардлага КНАУФ-Гольдбанд
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- КНАУФ-Гольдбанд гипсэн шавардлагыг хэрэглэхэд нэмэлт шаваас хийх шаардлагагүй гөлгөр гадаргуу үүснэ.
- Зузаан үетэй шавардлага хийхэд ч хагарахгүй
- КНАУФ-Гольдбанд гипсэн шавардлагын орц уламжлалт элс цементен шавардлагаас хоёр дахин бага зарцуулагддаг.
- Урьдчилсан цацлага хийлгүйгээр нэг удаагийн шавардлагаар 50 мм зузаантай үеийг хийнэ. Шаардлагатай бол шавардлагыг илүү зузаан үеэр хоёр дахин хийх боломжтой.
- Шаваас, шавардлага хоёрыг нэг дор хийх боломжтой мөн өнгөлгөө болон гоёлын элемент бэлтгэх, засварын болон сэргээн засварлах ажилд ашигладаг универсаль материал юм.
- Ус чийг даах өндөр чадвартай — зуурмагийн хольц нь өндөр температурт болон сүвэрхэг ба чийг их шингээдэг сууринд ч үе үеэрээ салахгүй, ус чийгээ алдахгүй.
- Тасалгааны чийгшлийг тохируулна — гадаргуу нь «амьсгалдаг», тасалгаанд бичил уур амьсгал таатай орчинг бүрдүүлнэ.
- Байгалийн, цэвэр экологийн эрдэс материалаар (гипс) хийсэн тул, хүний эрүүл мэндэд хортой ямарч бодис агуулаагүй.
Хатуу бөгөөд бат бэх суурь бүхий хана, тааз (тоосгон өрлөгө, цементэн өнгөлгөө, нягт бөгөөд сүвэрхэг бетон) болон ванн, гал тогоо мөн ердийн чийгшилтэй тасалгааны пенополистирол болон ЦСП (цементно-стружечная плита) гадаргуунд өндөр чанарын гар өнгөлгөө хийхэд зориулсан.
Богино хугацаанд, сайн чанарын боловсруулалт хийхэд ашиглахыг зөвлөж байна. Барилгын дотор ажилд
- Үеийн зузаан: 8 - 50 мм хүртэл
- 10 мм үе хийх зарцуулалт ~8,5 кг/ м2
- Шахалтын үеийн бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
- Гулзайлтын үеийн бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- 15–20 мм зузаан үе нь t=20 °С ба агаарын чийгшил 60 % бол хатах хугацаа: 7 хоног орчим*
- Керамик плитан өнгөлгөө хийхэд шавардлагын хамгийн бага зузаан нь: 10 мм
- Цавуутай плитаны зөвшөөрөгдсөн жин: 25 кг- аас ихгүй
- Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25мм хүртэл
- Баглаа боодол: цаасан уут 30 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байж болно. Энэ нь гипсэн чулуун дахь байгалийн хольцноос хамаардаг бөгөөд хольцны өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй болно.