КНАУФ-АЙСБЕРГ

Полимер нэмэлттэй гипсэн суурь бүхий шавардлагын хуурай хольц.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Зузаан үе түрхсэн ч ан цав үүсдэггүй материал.
  • Урьдчилж шүршихгүйгээр нэг удаа 50 мм хүртэл зузаантай шавардлагын үе түрхнэ. Шаардлагатай бол илүү зузаанаар хоёр удаа түрхэх боломжтой.
  • Материалын универсал чанар – шавардлага, шаваас, гоёлын элемент бэлтгэх, засал чимэглэл, сэргээн засварлах ажлуудыг нэг дор гүйцэтгэх.
  • Ус үл нэвчүүлэх чадвар өндөр – зуурмагийн хольц нь сүвэрхэг, ус чийг ихээр шингээдэг суурин дээр ч үеэрээ ховхорч салахгүй, ус чийгээ алддаггүй.
  • Агаар дахь чийгийн хэмжээг тохируулна, гадаргуу нь “амьсгалдаг", тасалгаанд бичил уур амьгал таатай орчныг бий болгоно.
  • Материалыг экологийн цэвэр байгалийн эрдэс (гипс) бодисоор үйлдвэрлэдэг, хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаггүй.

КНАУФ-Айсберг шавардлага нь хатуу бөгөөд бат бөх суурь бүхий хана (тоосгон өрлөг, цементэн шавардлага, нягт сүвэрхэг бетон) мөн түүнчлэн чийгийн хамгаалалт бүхий өнгөлгөөтэй гал тогооны өрөө, ванны өрөө болон хэвийн чийгшилтэй тасалгааны пенополистирол ба ЦСП (цементно-стружечная плита) гадаргуунд гар аргаар өндөр чанарын шавардлага хийхэд зориулагдсан.

Зөвхөн дотор ажилд тохирно.

  • Үеийн зузаан: 8 - 50 мм хүртэл
  • 10 мм үе хийх зарцуулалт ~8,5 кг/ м2
  • Шахалтын  үеийн бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
  • Гулзайлтын үеийн бат бөх чанар: 1,0 МПа багагүй
  • Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
  • 15–20 мм зузаан үе нь t=20 °С ба агаарын чийгшил 60 % бол хатах хугацаа: 7 хоног орчим*
  • Керамик плитан өнгөлгөө хийхэд шавардлагын хамгийн бага зузаан нь: 10 мм
  • Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: 25 кг- аас ихгүй
  • Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25мм хүртэл
  • Баглаа боодол: цаасан уут 30 кг
  • Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар

 *хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно.

Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байж болно. Энэ нь гипсэн чулуун дахь байгалийн хольцноос хамаардаг бөгөөд хольцны өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй болно.