КНАУФ-МП 75 МАСТЕР
Машины аргаар түрхэх гипсэн шавардлага.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Ажлын бүтээмж өндөр, гар ажиллагаатай харьцуулахад 3-4 дахин их
- Зузаан үе тавьсан ч цуурахгүй
- Ус чийгээ барих чадвар өндөр – зуурмагийн хольц нь сүвэрхэг, чийг ихээр шингээдэг суурин дээр түрхэхэд ч, түүнчлэн температур нэмэгдсэн ч ховхрохгүй ба ус чийгээ алдахгүй.
- Тасалгааны чийглэгийн горимыг тохируулдаг, гадаргуу нь “амьсгалдаг” бөгөөд орчиндоо ээлтэй уур амьсгалыг бүрдүүлдэг.
- Тус материалыг экологийн цэвэр байгалийн эрдсээр (гөлтгөнө) үйлдвэрлэдэг ба хүний эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй.
- Шавардлага нь машины аргаар жишээ нь PFT фирмийн шавардлагын машины тусламжтайгаар тасалгаан дотор шавардлагын нимгэн бөгөөд зузаан үеэр ханыг (7-оос 60 мм хүртэл хэсэгчлэн 80мм хүртэл зузаан үе түрхэх боломжтой), таазыг (7-15 мм) тэгшлэх зориулалттай. Хэвийн чийгшилтэй тасалгаанд болон чийгний хамгаалалт бүхий өнгөлгөө хийгдэх гал тогоо болон ванны өрөөний шавардлагыг хийхэд тохиромжтой.
- Уг шавардлагаар будах, обой наах, гоёлын өнгөлгөө хийх зэрэг ажлын өмнө гадаргууг бэлдэнэ.
- Бүх төрлийн хатуу сууринд түрхэнэ: бетон, газобетон, пенобетон, тоосгон (бүх төрлийн: керамик, силикат, хөндий г.м.) өрлөг, цементэн шавардлага, цементэн болон гипсэн блок, хуучин цементэн болон гипсэн шавардлага мөн түүнчлэн модон элемент, углуургатай хавтан, гипсэн хавтан г.м.
- 10 мм үе түрхэх зарцуулалт: ~ 9 кг/м2;
- Үеийн зузаан: хана 7 – 60 мм (хэсэгчлэн 80 мм хүртэл), тааз 7 – 15 мм;
- Барьцалдаж эхлэх хугацаа: ~ 120 мин
- Шахалтын үеийн бат бөх чанар:: 2,0 МПа багагүй,
- Гулзайлтын үеийн бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Хаталт: 15-20 мм зузаантай, хэмийн дулаан 20°C болон агаарын чийгшил 60% бол ~ 7 хоног
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- Керамик өнгөлгөө наахад шавардлагын хамгийн бага зузаан: 10 мм
- Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: ≤ 25кг
- Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25 мм
- Баглаа боодол: цаасан уут 30 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байна.
Гипсэн чулуун дахь байгалийн хольцтой холбоотой ба хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.