КНАУФ - ГАЛД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН ХАВТАН (ГСП-DF)

КНАУФ галд тэсвэртэй гипсэн хавтангийн зүрхэвчинд шилэн сэмэрлэг агуулагдсан.  Уг хавтанг ашигласанаар барилгын даацын бус байгууламжуудын гал тэсвэрлэх үзүүлэлт нэмэгдэнэ.

КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DF) СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшлийн горимтой барилга байгууламж, өрөө тасалгааны хамар хана, дүүжин тааз, ханын өнгөлгөөнд ашигладаг.

Галд тэсвэртэй гипсэн хавтанг ашигласнаар “нойтон”ажиллагаанаас татгалзаж, засал чимэглэлийн ажлын хугацааг хэмнэх боломжтой болно.

  • Байгууламжийн гал тэсвэрлэх үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Тэгш гадаргууг бүтээхэд хялбар
  • Гоелын засал чимэглэлийн бөгөөд хүнд зүйлс тогтооход найдвартай суурь гадаргуу болно
  • Архитектурын цогц шийдэл хэрэгжүүлэх, муруй гадаргуу байгуулах боломжийг олгоно
  • Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Бүтээгдэхүүн нь өндөржүүлсэн гал тэсвэрлэх шинж чанартай
  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DF) ашигласнаар “нойтон”ажиллагаанаас татгалзах боломжтой.
  • Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
  • Муруй гадаргууг бүтээх зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Барилгын байгууламжийн жинг хөнгөвчилснөөр барилгын нийт зардал хэмнэгдэнэ.
  • Экологийн цэвэр байдлыг хангахаас гадна, өрөө тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ.
  • КНАУФ галд тэсвэртэй гипсэн хавтангууд (ГСП-DF) нь “амьсгалдаг” шинж чанартай, тасалгааны чийгшлийн түвшинг тэнцвэржүүлдэг.

КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DF) СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшлийн горимтой барилга байгууламж, өрөө тасалгааны хамар хана, дүүжин тааз, ханын өнгөлгөөнд ашигладаг.

Угсралтын ажлын дараалал:

  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DF) бүхий байгууламжийн байршлын тэмдэглэгээг хийх; 
  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DF) бэхлэгдэх КНАУФ-профиль төмөр бүхий каркас угсрах 
  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DF) каркасанд боож бэхлэх;
  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DF) хоорондын заадас, шурупны толгойн хонхорыг КНАУФ-Фуген чигжээсээр дүүргэх
  • Гадаргууг хөрсжүүлэх

Зөвлөгөө:

  • Гипсэн хавтангийн угсралтын ажлыг “нойтон” ажиллагаа дууссан, сантехникийн болон цахилгааны угсралт хийгдсэний дараа (өвөл халаалт өгөгдсөн үеэр) шалны эцсийн гадаргууг угсрахаас өмнө, ОХУ-ын СНиП 23-02-2003 “Барилгын дулааны хамгаалалт”-ын дагуу хуурай ба энгийн чийгшлийн горимын нөхцөлд гүйцэтгэнэ. Тасалгааны хэм 10°С доошгүй байна.
  • КНАУФ-галд тэсвэртэй хавтанг (ГСП-DF) угсралтын ажил эхлэхээс өмнө тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
  • КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтангийн (ГСП-DF) дээд болон доод ирмэгүүд нь тэгш өнцөгт хэлбэртэй ба чигжээс хийх ховил гаргах шаардлагатай байдаг (хавтангийн зузааны 1/3 орчим).

Тус бүтээгдэхүүн нь хортой бодис агуулаагүй бөгөөд хүчиллэг шинж чанар нь  хүний арьсны хүчиллэг шинж чанартай ижил төстэй.

  • Хавтангийн өнгө:  нүүрэн тал ягаан /ар тал: саарал
  • Тэмдэглэгээний өнгө: хар
  • Ирмэгийн төрөл: ПЛУК - нимгэрсэн хагас дугуй
  • Хэмжээ: 2500х1200х12,5мм;
  • Жин: 2500х1200х12,5мм (3м2) хэмжээтэй КНАУФ-галд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DF) - 30,6 кг;
  • Баглаа боодол: поддон/50 хавтан (150м2).

Материалын галын аюулын ангилал: КМ2 

Гулзайлтын үеийн бат бэх (12.5мм хавтангийн хувьд): хөндлөнгийн дагуу, 210Н, уртын дагуу 550Н