КНАУФ-ПРОФИ
Гипсэн шавардлага.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- КНАУФ-Профи гипсэн шавардлага нь нэмэлт шаваас хийх шаардлагагүй гөлгөр гадаргууг бий болгоно.
- Зузаан үе түрхсэн ч цуурахгүй
- Урьдчилж шүршихгүй нэг явалтад 50 мм хүртэл зузаан үе шавардлага түрхэх. Шаардлагатай бол илүү зузаан хоер үе түрхэх боломжтой
- Материалын универсаль чанар – нэгэн зэрэг шавардлага, шаваас хийх, гоёлын элемент хийх, засал чимэглэл, сэргээн засварлах ажилд хэрэглэнэ.
- Ус тогтоох чадвар өндөр – зуурмагийн хольц нь сүвэрхэг чийгийг сайн шингээдэг суурин дээр үе үеэрээ салахгүй, өндөр температурт усгүйжихгүй.
- Чийгийн горимыг тохируулдаг, гадаргуу нь “амьсгалдаг” бөгөөд тасалгаанд бичил уур амьсгал таатай орчинг бий болгоно.
- Тус материалыг экологийн цэвэр байгалийн эрдэс (гипс) бодисоор үйлдвэрлэдэг, хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаггүй.
- КНАУФ-Профи гипсэн шавардлага нь хатуу бөгөөд бат бөх суурь бүхий хана (тоосгон өрлөг, цементэн шавардлага, нягт сүвэрхэг бетон) мөн түүнчлэн гал тогооны өрөө, ванны өрөө (чийгийн хамгаалалт бүхий өнгөлгөөтэй) болон хэвийн чийгшилтэй тасалгааны пенополистирол, углуургатай хавтан, ЦСП гадаргуунд гар аргаар өндөр чанарын шавардлага хийхэд ашиглагдана.
- Гадаргууд өндөр чанарын өнгөлгөөг богино хугацаанд хийхэд тохиромжтой
- Дотор ажилд хэрэглэх боломжтой
- 10 мм үе түрхэх зарцуулалт: ~ 8,5 кг/м2;
- Нэг үеийн зузаан: 8 – 50 мм хүртэл;
- Шахалтын бат бөх чанар: 2,5 МПа багагүй,
- Гулзайлтын бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- Хаталт: 15-20 мм зузаантай, хэмийн дулаан 20°C болон агаарын чийгшил 60% бол ~ 7 хоног *
- Керамик өнгөлгөө наахад шавардлагын хамгийн бага зузаан: 10 мм
- Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: ≤ 25кг
- Фракцийн хамгийн том хэмжээ: 1,25 мм
- Баглаа боодол: цаасан уут 27 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байна. Энэ нь гипсэн чулуун дахь байгалийн хольцтой холбоотой ба хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.