КНАУФ-МП 75
КНАУФ-МП 75 машин аргаар түрхэх гипсэн шавардлага.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Хөдөлмөрийн бүтээмж өндөр, гараар хийснээс даруй 3-4 дахин хурдан.
- КНАУФ-МП 75 -ыг хэрэглэхэд нэмэгдэл шавардлага хийх шаардлагагүй гөлгөр, толигор гадаргуу үүснэ.
- Зузаан шавардлага хийхэд ч хагарахгүй.
- КНАУФ-МП 75 гипсэн шавардлага нь ердийн элс цементен шавардлагаас хоёр дахин бага зарцуулагддаг.
- Урьдчилсан цацлага хийлгүйгээр нэг удаагийн шавардалтаар 50 мм зузаантай үе тавих боломжтой. Шаардлагатай бол шавардлагыг илүү зузаан үеэр хоёр дахин хийнэ.
- Шаваас, шавардлага хоёрыг нэг дор хийх боломжтой мөн өнгөлгөө болон засварын ажилд ашиглагдах олон талт материал юм.
- Ус чийг сайн даах чадвартай — өндөр температур болон сүвэрхэг ба чийгийг сайн шингээдэг сууринд ч зуурмагийн хольц нь үе үеэрээ салахгүй, усгүйжихгүй.
- Тасалгааны чийгшилийг тохируулна — «амьсгалдаг», сайн орчинг бүрдүүлнэ.
- Байгалийн, цэвэр экологийн эрдэс материалаар (гипс) хийсэн тул, хүний эрүүл мэндэд хортой ямарч бодис агуулаагүй.
- КНАУФ-МП 75 хольц нь тасалгааны дотор хана, таазны сайн чанарын шавардлагыг машинаар хийхэд зориулагдсан. Жишээ нь: PFT G5, PFT G4, PFT Monojet
- Бүх төрлийн хатуу суурьтай гадаргуунд хэрэглэнэ (тоосгон өрлөгө, цементэн шавардлага, бетон г.м.).
- КНАУФ-МП 75 шавардлагыг ердийн чийгшилтэй тасалгаанд түүнчлэн ус чийгнээс хамгаалах бүрэлт хийсэн угаалгын өрөө, гал тогоо зэрэг газарт засвар хийхэд ашиглаж болно.
- Дотор ажилд зориулагдсан.
- 10 мм үе хийх зарцуулалт ~ 9 кг/ м2
- Үеийн зузаан: хана 8 – 50 мм (хэсэгчлэн 100 мм хүртэл), тааз 8 – 15 мм;
- Барьцалдаж эхлэх хугацаа: ~ 120 мин орчим
- Шахалтын бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
- Гулзайлтын бат бөх чанар: 1,0 МПа багагүй
- Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
- Фракцын хамгийн их хэмжээ 1,25 мм хүртэл
- Хаталт: 15-20 мм зузаантай, хэмийн дулаан 20°C болон агаарын чийгшил 60% бол ~ 7 хоног *
- Керамик өнгөлгөө наах шавардлагын хамгийн бага зузаан: 10 мм
- Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: ≤ 25кг
- Савлагаа Цаасан уут 30 кг
- Хадгалах хугацаа гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар
*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байна. Гипсэн чулуун дахь байгалийн хольц байдгаар тайлбарладаг. Хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.