КНАУФ-ХП СТАРТ

КНАУФ-ХП Старт гипсэн шавардлага

Полимер нэмэлт орцтой, гипсэн суурьтай шавардлагын хуурай хольц.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • КНАУФ-ХП Старт гипсэн шавардлага нь уламжлалт элс цементен шавардлагаас хоёр дахин бага зарцуулагддаг.
  • Ус чийг сайн даах чадвартай — өндөр температур болон сүвэрхэг ба чийгийг сайн шингээдэг сууринд ч зуурмагийн хольц нь үе үеэрээ салахгүй, усгүйжихгүй.
  • Тасалгааны чийгшлийг тохируулна — «амьсгалдаг», таатай орчинг бүрдүүлнэ.
  • Байгалийн, цэвэр экологийн эрдэс материалаар (гипс) хийсэн тул, хүний эрүүл мэндэд хортой ямарч бодис агуулаагүй.
  • КНАУФ-ХП Старт гипсэн хольц нь хэвийн чийгшилтэй тасалгааны болон ус чийгнээс хамгаалсан бүрэлттэй гал тогоо, угаалгын өрөөний бетон, тоосгон хатуу суурьтай гадаргууг гар аргаар шавардахад зориулагдсан.
  • Дотор ажилд хэрэглэх боломжтой
  • 10 мм үе хийх зарцуулалт ~ 10 кг/ м2
  • Үеийн зузаан: хана 10 – 30 мм хүртэл; 
  • Шахалтын бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
  • Гулзайлтын бат бөх чанар: 1,0 МПа багагүй
  • Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
  • Фракцын хамгийн их хэмжээ 1,25 мм хүртэл
  • Хаталт: 15-20 мм зузаантай, хэмийн дулаан 20°C болон агаарын чийгшил 60% бол ~ 7 хоног * 
  • Керамик өнгөлгөө наах шавардлагын хамгийн бага зузаан:  10 мм 
  • Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: ≤ 25кг
  • Савлагаа Цаасан уут 25 кг
  • Хадгалах хугацаа гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар

*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно

Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байна. Гипсэн чулуун дахь байгалийн хольц байдгаар тайлбарладаг. Хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.