КНАУФ-МН СТАРТ

Машинаар түрхэх гипсэн шавардлага

Полимер нэмэлттэй гипсэн барьцалдуулагч суурь бүхий хуурай шавардлагын хольц.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Хөдөлмөрийн бүтээмж өндөр – гар шавардлагын аргатай харьцуулахад 3-4 дахин хурдан
  • Зузаан үе түрхсэн ч цуурахгүй
  • КНАУФ-МН Старт гипсэн шавардлагын зарцуулалт уламжлалт элс цементэн шавардлагын хольцоос 2 дахин бага
  • Урьдчилж шүршихгүй нэг явалтад 30 мм хүртэл зузаан үе шавардлага түрхэх. Шаардлагатай бол илүү зузаан хоёр үе түрхэх боломжтой.
  • Ус үл нэвчүүлэх чадвар өндөр – зуурмагийн хольц нь сүвэрхэг ус чийг ихээр шингээдэг суурин дээр үе үеэрээ салахгүй, температурийн өөрчлөлтөнд ус чийгээ алддаггүй.
  • Чийгшлийн хэм хэмжээг тэнцвэржүүлдэг,  гадаргуу нь “амьсгалдаг” тасалгаанд таатай бичил уур амьсгалыг бүрдүүлдэг.
  • Экологийн цэвэр байгалийн эрдсээр (гипс) үйлдвэрлэдэг материал бөгөөд хүний эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй.

КНАУФ-МН Старт шавардлага нь тасалгааны дотор хананд машины аргаар шавардлага хийх зориулалттай. Жишээ нь PFT G5, PFT G4

Хольц нь хатуу суурин дээр сайн тогтоно (тоосгон өрлөг, цементэн шавардлага, бетон г.м.).

КНАУФ-МН СТАРТ шавардлагыг хэвийн чийгшилтэй тасалгаанд, түүнчлэн ус чийгнээс хамгаалсан бүрэлттэй гал тогоо, угаалгын өрөөнд хэрэглэж болно.

Дотор ажилд тохиромжтой.

  • 10 мм үе хийх зарцуулалт ~ 10 кг/ м2
  • Үеийн зузаан: хана 10 – 30 мм хүртэл
  • Барьцалдаж эхлэх хугацаа: ~ 110 мин орчим
  • Шахалтын бат бөх чанар: 2,0 МПа багагүй,
  • Гулзайлтын бат бөх чанар: 1,0 МПа багагүй
  • Бетонон гадаргуутай барьцалдах чадвар: 0,3 МПа багагүй
  • Фракцын хамгийн их хэмжээ 1,25 мм хүртэл
  • Хаталт: 15-20 мм зузаантай, хэмийн дулаан 20°C болон агаарын чийгшил 60% бол ~ 7 хоног * 
  • Керамик өнгөлгөө наах шавардлагын хамгийн бага зузаан:  10 мм 
  • Цавуутай плита наах зөвшөөрөгдсөн жин: ≤ 25кг
  • Савлагаа Цаасан уут 30 кг
  • Хадгалах хугацаа гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 6 сар

*хатах хугацаа нь тухайн орчны өөрчлөлтөөс хамааран хурдасч эсвэл удааширч болно

Гипсэн хуурай хольц нь цагаанаас саарал, мөн ягаан хүртэл өнгөтэй байдаг. Гипсэн чулуун дахь байгалийн хольц байдгаар тайлбарладаг. Хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.