КНАУФ-АДГЕЗИВ

КНАУФ-Адгезив шүршиж барьцалдуулах зориулалттай цементэн шавардлага

0-4 мм ширхэглэлтэй шохойн чулуу, кварцын дүүргэгчтэй, цавуулаг чанарыг нь дээшлүүлсэн химийн орц найрлага бүхий цементэн суурьтай хуурай хольц,

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • КНАУФ-Адгезив шүрших зориулалттай цементэн шавардлага нь барьцалдах чадвар өндөртэй барзгар гадаргууг бий болгодог юм.
  • Суурийн чийг шингээх чанарыг бууруулна. 
  • Металл тор хэрэглэхгүйгээр силикат тоосгон өрлөг, гөлгөр бетон гадаргууг шавардах боломжийг олгодог. 
  • Цавуулаг чанарыг нь нэмэлтээр хангасан. 
  • Зуурмагийг гар аргаар эсвэл «ПФТ» (PFT) фирмын G4, G5, Monojet зэрэг зуурмаг холигч насос ашиглан шүршиж түрхэх боломтой.

КНАУФ-Адгезив-ийг КНАУФ-Грюндбанд, КНАУФ-Унтерпутц, КНАУФ-Зокельпутц зэргээр цементэн тэгшилгээ шавардлага хийхийн өмнө бетон хана, нуранги чулуу, силикат болон хуучин тоосгон өрлөг, холимог өрлөгнүүд дээр урьдчилан боловсруулалт хийхэд шүршиж хэрэглэнэ.

КНАУФ-Адгезив нь бетонон сууринд торны хэрэгцээг хэмнэдэг.

Гадна, дотор засварт хэрэглэнэ.

Зуурмагийг гар аргаар эсвэл ажлын бүтээмж өндөртэй тасралтгүй ажилладаг зуурмаг холигч «ПФТ» (PFT) фирмын G4, G5, Monojet зэрэг насос ашиглан шүршиж түрхэнэ.

  • Нягт (хуурай үедээ) ~ 1600 кг/м3
  • Шахалтын бат бэх 7,5 МПа багагүй
  • Уур нэвчих коэффициент: 0,1 мг/(м цаг Па) багагүй
  • Ус шингээлт < 15%
  • Бетонтой барьцалдах чадвар: 1 МПа багагүй
  • Хүйтэнд тэсвэрлэлт 75 цикл
  • Зарцуулалт, кг/м2 ойролцоогоор 8 (шүршсэн давхаргын зузаан 5 мм)
  • Савлагаа: цаасан уут 25 кг
  • Баглаа боодол: 1 поддонд 36 уут

Хадгалах хугацаа: гэмтэлгүй уутанд 12 сар