КНАУФ-ГРЮНБАНД

КНАУФ-Грюнбанд фасадны, цууралтанд тэсвэртэй цементэн шавардлага.

Ус чийгэнд тэсвэртэй болгодог нэмэлт орцтой, пенополистирол үрэл бүхий хөнгөн дүүргэгч, шигшсэн элс цементэн суурьтай шавардлагын хуурай хольц.

Бүтээгдэхүүнийг байнгын дотоод болон хараат бус хөндлөнгийн хяналтан дор  (сертификат ГОСТ Р)  үйлдвэрлэдэг.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • КНАУФ-Грюнбанд дулаан тусгаарлах, фасадны цементэн шавардлагыг ашиглахад хялбар
  • Бэлэн гадаргуу нь уур нэвтрүүлэх чадвартай.
  • Хагарч цуурахгүй.
  • Ханын дулаан тусгаарлах чадварыг дээшлүүлнэ.
  • Фасадыг удаан хугацаанд цаг агаарын сөрөг нөлөөнөөс хамгаална.
  • Зуурмагыг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.

Гадна, дотор засварт хэрэглэнэ

Чийгшилттэй тасалгааны керамик болон силикат тоосго, бетон, хий ба хөөсөн керамзит бетонон блокоор барьсан хана, фасад, таазны гоёлын өнгөлгөөний (жиш, гоёлын шавардлага КНАУФ-Диамант, будаг, плита наах г.м.) өмнөх шавардлага хийх зориулалттай

Гадаргууг бэлтгэх болон шавардах ажлын дараалал:

  • Суурь гадаргууг бэлтгэх
  • Зуурмаг бэлтгэх
  • Зуурмагийг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардах. 1 кв.м  талбайг 10 мм  зузаантайгаар шавардахад КНАУФ-Грюнбандын зарцуулалт ойролцоогоор 12 кг/м2. Нэг шуудай (25 кг) 2,1 м2 талбайд хүрнэ
  • Арматурчлах

Зөвлөгөө

  • Гадаргууг сайн болгохын тулд, шинэ хийсэн шавардлагыг хүйтнээс болон түргэн хатахаас сэргийлэх хэрэгтэй.
  • Гоёлын өнгөлгөөг (өнгөлгөөний шавардлага КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
  • Гоёлын шавардлага КНАУФ-Диамант  хийхээс өмнө шавардсан гадаргууг  КНАУФ-Декоргрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаах шаардлагатай.
  • Ажлын дараа бохирдсон сав суулга, багаж хэрэгслэлийг усаар сайтар угаах.

Нэг үеийн зузаан

10-30 мм

Фракцын хамгийн их хэмжээс

1,5 мм

Нягт

< 1100 кг/м3

Шахалтын бат бэх

>3,4 МПа

Барьцалдалтын бат бэх

>0,3 МПа

Уур дамжуулах коэффициент

0,1 мг/м·ч·Па

Дулаан дамжуулалт

< 0,35 Вт/м·°С

Ус шингээлт

< 15 %

Хүйтэн тэсвэрлэлт

35 циклээс доошгүй

Баглаа боодол

Цаасан уут, 25 кг

Савлагаа

Поддон, 30 уут

Хадгалах хугацаа

Гэмтээгүй савалгаанд 12 сар