КНАУФ-ДИАМАНТ
Гадна болон дотор ажлын зориулалттай цементэн, гоел чимэглэлийн шавардлагын нэр төрлүүд. Бүтэц (короед 1,5/2,5 шуба 1,5/3,0).
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- КНАУФ-Диамант шавардлагын гадаргуун бүтэц барзгар, «шуб» шиг.
- Гадна фасад болон дотор ашиглаж болох хамгийн зөв гоелын шавардлага
- Ус түлхэх чадвартай тул, фасадны гадаргууг норохоос хамгаална.
- Цаг агаарын муу нөхцөлд тэсвэртэй.
- Зуурмагийг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
Гадна, дотор засварт хэрэглэнэ.
Барилгын фасад, чийгшилтэй барилгын бетон ба цементэн шавардлагын (жиш, КНАУФ-Унтерпутц, КНАУФ-Грюндбанд) гадаргууг дээрээс нь шавардахад хэрэглэнэ. Мөн барилгын гадна дулаан тусгаарлах системын шавардлагын цавуулаг хольц КНАУФ-Севенер зуурмагийн арматурчлалын үе, тасалгаан доторхи шавардлага дээрээс, КНАУФ гипсэн хавтанг шавардахад хэрэглэнэ.
Ажиллагааны явцад, багаж болон зуурмагны өтгөнөөс хамаарч, тэгш бүс (ширхэг бүхий) бүтэц бий болж болно.
Зуурмагыг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмын «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
Ашиглах явц нь дараах үе шаттай:
- Суурь гадаргууг бэлтгэх: тоос шорооноос цэвэрлэж, хуучин гадаргуун дээрхи бохирдлыг хусаж арилгах
- Зуурмаг бэлтгэх.
- Зуурмагыг шавах.
Шавардлагыг хатсаны дараа ашиглалтын нөхцөлд тохирсон уур шингээх өндөр чадвар бүхий будгийг (фасад болон тасалгааны зориулалт бүхий) түрхэх шаардлагатай.
Зөвлөгөө
- Шинэ хийсэн шавардлагыг хүйтэн болон түргэн хатахаас хамгаалах хэрэгтэй.
- КНАУФ-Грюндбанд, КНАУФ-Унтерпутц шавардлагын дараах КНАУФ-Диамант өнгөлгөөг шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
- Өнгөлгөөг тасралтгүй үргэлжлэх гадаргуунд жигд харагдуулахын тулд үйлдвэрлэлийн нэг багц бүтээгдэхүүнүүдийг ашиглахыг зөвлөж байна.
- Шавардлагыг жигд тарааж түрхээд, ширхэнцэрийн хэмжээгээр нь тэгшилж, сонгосон багажаараа гадаргуунд дүрс буулгаж болно.
- Нягтрал: < 1400 кг/м3 (хуурай);
- Шахалтын бат бөх чанар: > 3,5 МПа;
- Зуурмагийг ашиглах хугацаа: 1,5 -2 цаг орчим
- Уур нэвтрэлтийн коэффициент: 0,04 мг/м·ч·Па;
- Ус шингээлт: < 15 %;
- Хөлдөлт тэсвэрлэх чадвар: 50 циклээс их:
- Баглаа боодол: цаасан уут, 25 кг
- Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 12 сар
КНАУФ-Диамант хольцны зарцуулалт 1 м2 ханын гадаргууд, алдагдлыг оруулахгүйгээр
- КНАУФ-Диамант «шуба» 3,0: 3,8 кг/м2;
- КНАУФ-Диамант «короед» 1,5: 2,5 кг/м2;
- КНАУФ-Диамант «короед» 2,5: 3,5 кг/м2;
- КНАУФ-Диамант «шуба» 1,5: 2,5 кг/м2.
Ус зарцуулалт
- КНАУФ-Диамант «шуба» 3,0: 0.28 л/кг;
- КНАУФ-Диамант «короед» 1,5: 0,24-0,28 л/кг;
- КНАУФ-Диамант «короед» 2,5: 0,24-0,28 л/кг;
- КНАУФ-Диамант «шуба» 1,5: 0,24-0,28 л/кг.