КНАУФ-СЕВЕНЕР
КНАУФ-Севенер шавардлагын цавуулаг хольц
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- КНАУФ-Севенер хуурай хольцны шигшсэн элс, тусгай сэмэрлэг болон полимер нэмэлт орц нь бэлэн зуурмагыг өндөр адгези (нэвчих чадвар), ус түлхэх, цууралтанд тэсвэртэй шинж чанартай болгож өгдөг.
- КНАУФ-Севенер шавардлагын цавуулаг хольцонд агуулагдах барьцалдуулах бодис, нэвчих чадвар нэмэлт орц болон сэмэрлэгийн тусгай хослол нь түүнийг сайн барьцалдах шинж чанартай, бусад төрлийн зуурмагтай харьцуулбал, шавардлагын гадаргууг цууралтанд илүү их тэсвэртэй, бат бэх болгоно.
- Ус түлхэх нэмэлт орц нь дулаалагыг норохоос хамгаалж, усны уурын диффузийн бага эсэргүүцэлтэй тул байрны дотор орчинд нөлөөлөхгүй.
КНАУФ-Севенерыг хэрэглэх:
- КНАУФ-Диамантаар өнгөлгөө хийхийн өмнө барилгын гадна дулаалгын системийг угсрахад полистирол болон шилэн хөвөн, дулаан тусгаарлах плитааг ердийн ханын сууринд наах, тэдгээрийн гадаргуунд шилэн давуун тороор арматурчлагдсан хамгаалалтын үе түрхэхэд.
- Барилгын фасадын хуучин хагарсан шавардлагатай болон будагтай ба будаггүй гадаргуунд засвар хийхэд.
- Гөлгөр сүвэрхэг бетон зэрэг гадаргууны барьцалдуулагч гүүр нь болгож.
- Бетон гадаргуунуудад завсарын нимгэн шавардлагын үе нь болдог. КНАУФ-Севенерийн барьцалдуулах чанарыг хангах зорилгоор хусаж бэлдсэн, бат бэх, тоос шорооноос цэвэрлэсэн эрдэс шавардлаган гадаргуу дээр болон нийлэг давирхай суурьтай гадаргуу зэрэгт ашиглаж болно. Шавардлагыг гар аргаар болон ПФТ загварын шавардлагын машиныг ашиглан хийнэ. Уг бүтээгдэхүүн нь байнгын үйлдвэрийн болон хараат бус хөндлөнгийн хяналтан дор үйлдвэрлэгддэг (ОХУ-ын ГОСТ-Р стандартын дагуу).
Ашиглах явц нь дараах үе шаттай:
- Суурь гадаргууг бэлтгэх.
- Зуурмаг бэлтгэх.
- Зуурмагийгг түрхэх. Зуурмагийг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардах.
Ажлын төрлөөс хамааран, 1 м2 зарцуулагдах шавардлагын хэмжээ:
- Тэгш талбайг тусгаарлагч хавтанцараар өнгөлөх ~ 3,5 кг
- Чулуун өрлөгийг тусгаарлагч хавтанцараар өнгөлөх ~ 6 кг
- Тусгаарлагч хавтанцарыг хамгаалагч үеэр өнгөлөх ~ 7 кг
- Хуучин шавардлагын гадаргууг торлож шавардах ~ 5 кг
- Хуучин бүтэцтэй шавардлагын гадаргууг шавардах : ~ 5-10 кг
Тусгаарлагч хавтанцарын өнгөлгөө хийх.
- Тусгаарлагч хавтанцарын гадаргууг арматурчлах.
- Засварын зуурмаг.
- Бетон шавардлага дээр нимгэн шавардлага хийх.
- Шавардлагын гадаргууг арматурчлах.
Зөвлөлгөө
- Шинэ хийсэн шавардлагыг хүйтэн болон түргэн хатахаас хамгаалах хэрэгтэй.
- Гоёлын өнгөлгөөг (өнгөлгөөний шавардлага КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
- Гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант хийхийн өмнө шавардсан гадаргууг КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаасан байх хэрэгтэй.
- Фракцын хамгийн их хэмжээс 1,5 мм
- Хуурай үеийн нягт ~ 1600 кг/м3
- Шахалтын бат бэх 7,5 МПа -с багагүй
- Уур дамжуулах коэффициент, багагүй 0,1 мг/(м ч Па)
- Зарцуулалт, кг/м2 : 3,5-7,0 (ажлын төрлөөс хамаарна)
- Савлагаа Поддон, 36 уут
- Баглаа боодол Цаасан уут, 25 кг
- Хөлдөлт тэсвэрлэх чадвар: 75 циклээс багагүй:
Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 12 сар