КНАУФ-УНТЕРПУТЦ
КНАУФ-Унтерпутц фасадны цементэн шавардлага
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Фасадны КНАУФ-Унтерпутц цементэн шавардлага нь — фасадны гоёлын өнгөлгөө хийхэд хамгийн сайн суурь болно.
 - Гадаргууны ус тэсвэрлэх чадварыг дээшлүүлнэ.
 - Зуурмаг нь уян, хатан ба нимгэн түрхэх боломжтой.
 - Суулт өгөхгүй, хатахдаа хагарахгүй.
 
- Гадна, дотор ажилд хэрэглэнэ.
 - Зуурмагийг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
 - Гоелын өнгөлгөө (жиш, гоёлын шавардлага КНАУФ-Диамант, будаг, плита наах г.м.) хийхийн өмнөх фасад болон чийг ихтэй барилгын (подвал, угаалгын газар, үйлдвэрлэлийн байр г.м.) ердийн хатуу суурийг шавардахад зориулсан.
 
Ашиглах явц нь дараах үе шаттай:
- Суурь гадаргууг бэлтгэх.
 - Зуурмаг бэлтгэх.
 - Зуурмагыг шавардах. 1 кв.м талбайг 10 мм (алдагдалыг тооцохгүйгээр) зузаантайгаар шавардахад КНАУФ- Унтерпутцын зарцуулалт ойролцоогоор 17 кг/м2.
 
Зөвлөлгөө
- Ажлын явцад шавардлага бэхжихээс өмнө түүнийг хүйтнээс болон түргэн хатахаас сэргийлэх хэрэгтэй.
 - Гоёлын өнгөлгөөг (өнгөлгөөний шавардлага КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
 - Гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант хийхээс өмнө шавардсан гадаргууг КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаасан байх хэрэгтэй.
 - Ажлын дараа бохирдсон сав, суулга багаж хэрэгсэлийг усаар сайтар угаах.
 
- Шавардлагын зузаан 10-35 мм
 - Ширхэнцэр: 1,5 мм хүртэл
 - Ус тэсвэрлэх чадвар 98 % ихгүй
 - Зуурмаг ашиглах хугацаа 1,5-2,0 цаг
 - Шахалтын бат бэх 0,6 МПа доошгүй
 - Бетонон гадаргуунд нэчвих чадвар 0,4 МПа доошгүй
 - Уур дамжуулах коэффициент п 0,1 мг/(м цаг Па) доошгүй
 - Хүйтэн тэсвэрлэлт 50 цикл-с доошгүй
 - Баглаа боодол Цаасан уут, 25 кг
 
Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 12 сар