КНАУФ-АРКАНЫ ГИПСЭН ХАВТАН (ГСП-А)

КНАУФ-арканы гипсэн хавтан нь КНАУФ фирмийн үйлдвэрлэж буй гипсэн хавтан (ГСП-А) бөгөөд хана, хамар хана, дүүжин тааз угсрах явцад муруй гадаргуу бүтээхэд ашиглана.

КНАУФ-арканы гипсэн хавтанг ГОСТ 32614-2012 (EN 520:2009) “Барилгын гипсэн хавтан. Техникийн нөхцөл”-ийн дагуу үйлдвэрлэдэг. Хавтан нь тэгш өнцөгт хэлбэртэй, урт 2500мм, өргөн 1200мм, зузаан 6.5мм, ирмэг нь нимгэрсэн хэлбэртэй

Ирмэг нь нимгэрсэн хэлбэртэй гипсэн хавтан дээрхи тэмдэглэгээний жишээ: Барилгын гипсэн хавтан ГСП загвар A – ГОСТ 32614-2012 (EN 520:2009) УК 6,5-1200-2500. Тэмдэглэгээ нь хар өнгөөр, КНАУФ-гипсэн хавтангийн ар талд байрлана.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • КНАУФ-арканы гипсэн хавтанг (ГСП-А) хана, хамар хана, дүүжин тааз угсрах явцад муруй гадаргуу бүтээхэд ашиглана.
  • Муруй гадаргууг бүтээх зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Барилгын байгууламжийн жинг хөнгөвчилснөөр барилгын нийт зардал хэмнэгдэнэ.
  • КНАУФ- гипсэн хавтанг (ГСП-А) хэрэглэснээр “нойтон” ажиллагаанаас татгалзах боломжтой болно.
  • Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
  • Экологийн цэвэр байдлыг хангахаас гадна, өрөө тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ.
  • КНАУФ-арканы гипсэн хавтан (ГСП-А) нь “амьсгалдаг” шинж чанартай, тасалгааны чийгшлийн түвшинг тэнцвэржүүлдэг.
  • Материал нь хортой бодис агуулаагүй, хүчиллэг шинж чанар нь хүний арьсны хүчиллэг шинж чанартай ижил төстэй.  
  • Дэлхийн стандартад бүрэн нийцнэ.

Муруй гадаргуу бүтээхэд хоер аргыг ашиглана: хуурай эсвэл нойтон.

Хуурай аргаар нугалах хамгийн бага радиус ≥ 1000мм. 

Нойтон аргаар нугалах хамгийн бага радиус ≥ 300мм 

Хуурай аргаар нугалахдаа КНАУФ- гипсэн хавтангийн  уян хатан шинж чанар дээр тулгуурлана.

Угсралтын ажлын дараалал:

  • КНАУФ-арканы гипсэн хавтан (ГСП-А) бүхий байгууламжийн байршлын тэмдэглэгээг хийх; 
  • КНАУФ-арканы гипсэн хавтан (ГСП-А) бэхлэгдэх КНАУФ-арканы профиль төмөр (ПА) бүхий каркас угсрах 
  • Матах КНАУФ-гипсэн хавтанг метал каркасанд боож тогтоох;
  • КНАУФ-арканы гипсэн хавтан (ГСП-А) хоорондын заадас, шурупны толгойн хонхорыг КНАУФ-Фуген чигжээсээр дүүргэх
  • Гадаргууг хөрсжүүлэх
  • Хавтангийн өнгө: саарал 
  • Тэмдэглэгээний өнгө: хар
  • Ирмэгийн төрөл: нимгэрсэн УК
  • Үндсэн хэмжээ: 2500х1200х6,5мм;
  • Жин: 2500х1200х6,5мм (3м2) хэмжээтэй КНАУФ-арканы гипсэн хавтан (ГСП-А) - 16 кг
  • Баглаа боодол: поддон/96 хавтан (288 м2).

КНАУФ-гипсэн хавтангуудын хэмжээ 

  • Урт: 2500мм
  • Өргөн: 1200мм
  • Зузаан: 6.5мм

Галын техникийн үзүүлэлтүүд:

КНАУФ- гипсэн хавтангууд (ГСП-А) өөрийн шинж чанараар дараах бүлэгт хамаарна:

  • Г1 (шатамхай чанар ГОСТ 30244);
  • В2 (авалцан асах чанар ГОСТ 30402);
  • Д1 (утаа ялгаруулах чанар ГОСТ 12.1.044);

Т1 (хордуулах чанар ГОСТ 12.1.044).