КНАУФ-ЗОКЕЛЬПУТЦ

КНАУФ-Зокельпутц цоколь давхарын цементэн шавардлага

Тусгай нэмэлт орц, шигшсэн элс, цементэн суурьтай шавардлагын хуурай хольц. 

Бүтээгдэхүүнийг байнгын дотоод болон хараат бус хөндлөнгийн хяналтан дор  (сертификат ГОСТ Р)  үйлдвэрлэдэг.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • 35 мм хүртэлхи зузаантай шавардлагыг нэг удаагийн үйлдлээр хийх боломжтой.
  • Гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
  • Маш бат бөх чанартай.

Гадна, дотор засварт хэрэглэнэ.

Гүний усны үйлчлэл ба динамик ачаалал ихтэй газарт гар аргаар болон машинаар шавардлага хийнэ.

Гоёлын өнгөлгөө (жиш, гоёлын шавардлага КНАУФ-Диамант, будаг, нүүрэн плита г.м.) хийхийн өмнөх довжоо, чийг ихтэй тасалгааны (подвал, угаалгын болон индүүдлэгийн өрөө, үйлдвэрлэлийн байр г.м) ердийн ба хатуу суурийг шавардахад зориулсан.

Ашиглах явц нь дараах үе шаттай:

 

  • Суурь гадаргууг бэлтгэх. 
  • Зуурмаг бэлтгэх. 
  • Зуурмагыг шавардах. 1 кв.м  талбайг 10 мм  зузаантайгаар шавардахад зарцуулалт (алдагдалыг тооцохгүйгээр) ойролцоогоор 17  кг/м2. 
  • Арматурчлах. 

Зөвлөлгөө 

  • Ажлын явцад шавардлага бэхжихээс өмнө түүнийг хүйтэнээс болон түргэн хатахаас хамгаалах хэрэгтэй.
  • Гоёлын өнгөлгөөг (гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх. 
  • Гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант  хийхээс өмнө шавардсан гадаргууг  КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаасан байх хэрэгтэй.
  • Шавардлагын зузаан 10-35 мм
  • Ширхэнцэр 1,5 мм хүртэл
  • Ус тэсвэрлэлт 98 % багагүй
  • Зуурмаг ашиглах хугацаа 1,5-2,0 цаг
  • Шахалтын бат бэх 10 МПа доошгүй
  • Бетонд нэвчих чадвар 0,4 МПа доошгүй
  • Уур дамжуулах коэффициент  0,1 мг/(м цагПа) доошгүй
  • Хүйтэн тэсвэрлэлт 75 циклээс доошгүй
  • Савлагаа Цаасан уут, 25 кг

Гэмтэлгүй уутанд хадгалах хугацаа: 12 сар