КНАУФ-ФУГЕН
КНАУФ-Фуген универсал гипсэн шаваас.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Гипсэн шаваас универсал КНАУФ-Фуген нь КНАУФ гипсэн хавтангийн (ГКЛ) заагийг шавахад зориулан хийгдсэн.
- Хагардаггүй, суудаггүй
- Байгалийн, цэвэр экологийн эрдэс материалаар (гипс) хийсэн тул, хүний эрүүл мэндэд хортой ямарч бодис агуулаагүй.
Зориулалт :
- Нимгэн хагас дугуй ирмэгтэй КНАУФ-гипсэн хавтангийн (ГКЛ) уулзвар заадасуудыг арматурчлалын тууз ашиглан шавах.
- Гэмтсэн гипсэн болон гипсэн сэмэрлэг хавтангийн (ГКЛ ) цууралтыг шавах.
- Бетонон хавтгай гадаргууг болон шавардлагатай гадаргууг нимгэн шавах.
- Угсармал бетон элементүүдын заагийг дүүргэх.
- Гипсэн болон гипсэн сэмэрлэг хавтангуудыг нимгэн шавах
- Гипсэн углуургатай хавтангуудыг угсрах ба шавах.
- Гипсэн хавтанг тэгшхэн гадаргууд наах.
- Гипсэн элементүүдийг наах, шавах.
- Дотор ажилд.
- Зарцуулалт: гипсэн хавтангуудын заадас шавахад- 0,25 кг/м2, гипсэн сэмэрлэг хавтан шавахад – 0,3-0,6 кг/м2 бүрэн шаваасанд, 1 мм бүрт 0,8 – 1,0 кг/м2
- Үеийн зузаан: хамгийн бага-1 мм, хамгийн их -5 мм
- Фракцын хамгийн их хэмжээ 0,2 мм-ээс ихгүй
- Бат бэх чанар: шахалтын үеийн - 2,0 МПа, гулзайлтын үеийн 1,0 МПа
- Савлагаа Цаасан уут, 25; 10 ба 5 кг
- Хадгалах хугацаа гэмтээгүй цаасан савлагаанд 6 сар, полиэтилен уутанд 12 сар
Гипсэн хуурай хольц нь цагаан, саарал, ягаан хүртэл янз бүрийн өнгөтэй байдаг. Энэ нь гипсэн чулууны бүтцээс хамаардаг ба хольцын өнгө нь түүний шинж чанарт огтхон ч нөлөөлөхгүй.