КНАУФ-ГИПСЭН ХАВТАН (ГСП-А)
КНАУФ-А загварын барилгын гипсэн хавтан (ГСП- А). Ханын өнгөлгөө хийх, хамар хана, дүүжин тааз мөн гоелын болон дуу чимээ шингээх хийц бүтээхэд ашиглагддаг барилгын засал чимэглэлийн материал.
КНАУФ- гипсэн хавтанг (ГСП-А) СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшлийн горимтой барилга байгууламж, зочны өрөө, унтлагын өрөө, коридор г.м. өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз, ханын өнгөлгөө бүтээхэд ашигладаг. Гипсэн хавтан ашигласнаар “нойтон” ажиллагаанаас татгалзах, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах боломжтой болно.
- Тэгш гадаргууг бүтээхэд хялбар
- Гоелын засал чимэглэлийн бөгөөд хүнд зүйлс тогтооход найдвартай суурь гадаргуу болно
- Архитектурын цогц шийдэл хэрэгжүүлэх, муруй гадаргуу байгуулах боломжийг олгоно
- Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ-ГСП-А гипсэн хавтанг цайрдсан нимгэн метал профиль бүхий каркасанд TN загварын шурупээр бэхлэн хамар хана, ханын өнгөлгөө, дүүжин тааз г.м. хөнгөн байгууламж бүтээхэд ашиглана. КНАУФ- гипсэн хавтанг КНАУФ-Перлфикс эсвэл КНАУФ-Фуген угсралтын цавуугаар даацын бетон эсвэл тоосгон хананд нааж каркасгүй өнгөлгөө хийхэд ашиглаж болно.
- КНАУФ- гипсэн хавтангийн бүтэц нь хуурай аргаар (том радиус) эсвэл урьдчилж норгоод бүдүүвчин дээр матаж хатаах буюу нойтон аргаар (бага радиус) муруй гадаргуу байгуулах боломжийг олгоно.
- Угсргалтын ажил дууссаны дараа хавтан хоорондын заадсыг КНАУФ Фуген эсвэл КНАУФ Унифлот чигжээсээр дүүргэж цаасан тууз нааснаар зай завсаргүй гадаргууг үүсгэнэ.
- КНАУФ-гипсэн хавтан бүхий гадаргуу нь будах, обой наах, өнгөлгөөний плита наах г.м. төрөл бүрийн засал чимэглэл хийхэд тэгш бөгөөд бат бөх суурь болно.
Зөвлөгөө
- Хавтангийн угсралтыг нойтон ажиллагаа дууссаны дараа битүү барилга байгууламж дотор, тасалгааны температур +10 °С доошгүй, агаарын харьцангуй чийгшил 60% дээшгүй нөхцөлд эхлүүлнэ.
- Угсралтын ажил эхлэхээс өмнө КНАУФ- гипсэн хавтанг тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
- КНАУФ-гипсэн хавтангийн (ГСП-А) дээд болон доод ирмэгүүд нь тэгш өнцөгт хэлбэртэй ба чигжээс хийх ховил гаргах шаардлагатай байдаг (хавтангийн зузааны 1/3 орчим).
- КНАУФ-гипсэн хавтангийн хадгалалтын болон угсралтын технологийг мөрдөх шаардалагатай.
- Хавтангийн өнгө: саарал
- тэмдэглэгээний өнгө: хар
- Ирмэгийн төрөл: ПЛУК (нимгэрсэн хагас дугуй)
- Үндсэн хэмжээнүүд: 2500х1200х12,5мм;
- Жин: 2500х1200х12,5мм (3м2) хэмжээтэй КНАУФ- гипсэн хавтан (ГСП-А) ≈25 кг;
- Баглаа боодол: поддон/ 50 хавтан (150 м2).
КНАУФ-гипсэн хавтангийн нэрлэсэн геометрийн хэмжээ
- урт: 2000мм-ээс 4000мм хүртэл
- өргөн: 1200мм
- Зузаан 6,5; 8; 9,5; 12,5; 14; 16мм.
Материалын галын аюулын ангилал:
- КМ2
Гулзайлтын үеийн бат бэх: (12.5мм хавтангийн хувьд): хөндлөнгийн дагуу – ≥210Н, уртын дагуу ≥550Н