КНАУФ МУЛЬТИ-ФИНИШ «СААРАЛ»

КНАУФ Мульти-финиш «саарал» шавааас нь дүүргэгч болон полимер нэмэлт орц бүхий цементэн суурьтай хуурай хольц.

КНАУФ Мульти-финиш «саарал» шавааас нь дүүргэгч, полимер нэмэлт болон арматурчлалын сэмэрлэг нэмэлт орц бүхий цементэн суурьтай хуурай хольц. Гадна болон дотор ажилд хэрэглэнэ.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Чийгшил өндөртэй өрөө тасалгаа болон барилгын фасадны бетон болон цементэн шавадлагатай гадаргууг тэгшлэх зориулалттай.
  • Цууралтыг засварлах, завсарыг битүүлэхэд тохиромжтой

Үеийн зузаан. 1-3 мм (хэсэгчлэн 5 мм хүртэл) 

Шаваас нь барилгын фасад болон чийгшил ихтэй тасалгаанд бетон болон КНАУФ-Грюнбанд, КНАУФ-Унтерпутц болон КНАУФ-Зокельпутц зэрэг цементэн шавардлагын гадаргууг тэгшлэх, цууралтыг засварлах, битүүлэх, нүхийг бөглөх зориулалттай.

Хатах хугацаа: үеийн зузаан, агааржуулалтаас хамааран + 10°С хэмд 3 хоног орчим, + 20°С хэмд 1 хоног

Үеийн зузаан:

  • нилэнхүйд нь тэгшилхэд: 1-3 мм;
  • хэсэгчлэн тэгшилхэд: 5 мм. 

Ажил гүйцэтгэх нөхцөл: суурь болон агаарын температур нь + 5°С доошгүй байвал зохино.

Гадаргууг бэлдэх: суурь гадаргуу нь хуурай, шаваас тогтоход түвэгтэй тоос, тосон толбо, ховхролтыг арилгасан байх естой. Шингээлт сайтай гадаргуун дээр КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчийг түрхэнэ. Дараах ажлуудыг зөвхөн гадаргуу бүрэн хатсаны дараа хийнэ.

Ажлын дараалал

  • Хольцыг бэлдэх: хуурай хольцыг цэвэр устай саванд асгаж (~ 0,3 л усанд 1 кг хольц) миксерээр жигд, бөөгнөрөл, масс үгүй болтол хутгана. Шаардлагатай бол зуурмагийн өтгөнийг хуурай хольц эсвэл ус нэмж тохируулна. Ямар нэгэн нэмэлт хийхийг хориглоно.
  • Бэлэн болсон суурь гадаргуу дээр шаваасны 1-3 мм зузаан үеийг өргөн метал шпателаар түрхэж тэгшилнэ.

Зөвлшгөө:

  • Шинээр түрхсэн шаваастай гадаргууг хөлдөлт, халуунаас хамгаалах.
  • Цууралт үүсэх магадлалтай хэсэгт 2 х 2 хэмжээтэй шүлтлэгт тэсвэртэй арматурчлалын туузыг гадаргүүнд ойрхон байрлуулж наах хэрэгтэй.
  • Газарт хүрэх мөн цоколь хэсэгт шавардлагыг ашиглахгүй, ус шүрших хэсэгт чийгээс хамгаална.
  • Будаг болон бусад өнгөлгөөг түрхэх, тэлэгч эсвэл өөр даацын элементүүдийг зөвхөн шавардлага хатсаны дараа тогтоохыг зөвлөж байна.
  • Чийгшил: 0,1 % дээшгүй
  • Шахалтын бат бөхийн хязгаар 28 хоногийн дараа: 4,0 МПа доошгүй
  • Зуурмагны суурьтай барьцалдах чадвар: 0.5 МПа багагүй
  • Зуурмагийн ашиглах хугацаа: 3 цагаас доошгүй
  • Хөлдөлтийг тэсвэрлэх чадвар: 25 циклээс доошгүй
  • Өнгө: саарал
  • 1 м2  -д 1 мм зузаан үе хуурай хольцны зарцуулалт: 1.2 кг.