КНАУФ МУЛЬТИ-ФИНИШ «ЦАГААН»
КНАУФ Мульти-финиш «цагаан» шаваас нь дүүргэгч ба полимер нэмэлт орц бүхий цагаан цементэн суурьтай хуурай хольц.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- КНАУФ Мульти-финиш «цагаан» шаваас нь чийгшил ихтэй өрөө тасалгаанд болон барилгын фасадны бетон гадаргуу болон цементэн шавардлагыг тэгшлэхэд тохиромжтой.
- Цууралтыг засварлах, битүүлэх, нүхийг бөглөх
- Шаваасны цагаан өнгө нь будалт хийхэд хамгийн тохиромжтой суурь болно
Үеийн зузаан: 1-3 мм (хэсэгчлэн 5 мм хүртэл)
КНАУФ Мульти-финиш шаваас нь чийгшил ихтэй өрөө тасалгаанд болон барилгын фасадны бетон болон КНАУФ-Грюнбанд, КНАУФ-Унтерпутц болон КНАУФ-Зокельпутц зэрэг цементэн шавардлагатай гадаргууг тэгшлэх, цууралтыг засварлах, битүүлэх, нүхийг бөглөх зориулалттай.
Хатах хугацаа: үеийн зузаан, агааржуулалтаас хамааран + 10°С хэмд 3 хоног орчим, + 20°С хэмд 1 хоног
Үеийн зузаан
- нилэнхүйд нь тэгшлэхэд: 1-3 мм;
- хэсэгчлэн тэгшлэхэд: 5 мм.
Ажил гүйцэтгэх нөхцөл: суурь болон агаарын хэм нь + 5°С доошгүй, +30°С дээшгүй байвал зохино.
Гадаргууг бэлдэх: суурь гадаргуу нь хуурай, шаваас тогтоход түвэгтэй тоос, тосон толбо, ховхролтыг арилгасан байх естой. Шингээлт сайтай гадаргуу дээр КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчийг түрхэнэ. Дараах ажлуудыг зөвхөн гадаргууг бүрэн хатсаны дараа хийнэ.
Ажлын дараалал
- Хольцыг бэлдэх: хуурай хольцыг цэвэр устай саванд асгаж (~ 0,3 л усанд 1 кг хольц) миксерээр жигд, бөөгнөрөл, масс үгүй болтол хутгана. Шаардлагатай бол зуурмагийн өтгөнийг хуурай хольц эсвэл ус нэмж тохируулна. Ямар нэгэн нэмэлт хийхийг хориглоно.
- Бэлэн болсон суурь гадаргуу дээр шаваасны 1-3 мм зузаан үеийг өргөн метал шпателаар түрхэж тэгшилнэ.
Зөвлөлгөө:
- Шинээр түрхсэн шаваастай гадаргууг хөлдөлт, халуунаас хамгаалах.
- Цууралт үүсэх магадлалтай хэсэгт 2 х 2 хэмжээтэй шүлтлэгт тэсвэртэй арматурчлалын туузыг гадаргууд ойрхон байрлуулж наах хэрэгтэй.
- Газарт хүрэх мөн цоколь хэсэгт шавардлагыг ашиглахгүй, ус шүрших хэсэгт чийгээс хамгаална.
- Будаг болон бусад өнгөлгөөг түрхэх, тэлэгч эсвэл өөр даацын элементүүдийг зөвхөн шавардлага бүрэн хатсаны дараа тогтоохыг зөвлөж байна.
- Чийгшил: 0,1 % дээшгүй
- Шахалтын бат бөхийн хязгаар 28 хоногийн дараа: 4,0 МПа доошгүй
- Зуурмагны суурьтай барьцалдах чадвар: 0.5 МПа багагүй
- Зуурмаг ашиглах хугацаа: 3 цагаас доошгүй
- Хөлдөлтийг тэсвэрлэх чанар: 25 циклээс цөөнгүй
- Өнгө: саарал
- 1 м2- д 1 мм зузаан үе бүхий хуурай хольцны зарцуулалт: 1.2 кг.